Орос, Монгол улсын хоорондын хилийн орчмуудын байгалийн “Истоки Амура” ("Амар мөрний эх") болон “Түнх-Хөвсгөл” тусгай хамгаалалттай газруудыг байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бэлтгэжээ.Уг баримт бичгийн дагуу Орос улсын талаас Сохондины дархан цаазат газар болон Монголын талаас «Онон-Балж голын сав» байгалийн цогцолборт газар нь Амур мөрний сав нутгийн нэг цөм болох юм. Харин Байгал нуурын савд оросын Түнкийн байгалийн үндэсний парк монголын “Хөвсгөл” үндэсний цогцолборт газартай нэгдэнэ.

Хил орчмуудын тусгай хамгаалалттай газрууд нь зэрлэг шувуудад чөлөөтэй нутаг сэлгээх боломж олгох төдийгүй орос, монголын мэргэжилтэнүүдэд хамтран ан амьтан, шувуудад ажиглалт хийх болон хамгаалах боломж олгох юм. Энэ тухай “Истоки Амура” байгалийн нөөцийн газрын бүрэлдэхүүнд орох болсон Сохондины дархан газрын захирал Виктор Яшнов хэлэхдээ:

«Манай Сохондины дархан цаазат газар болон монголын Онон балжийн байгалийн цогцолбор нь хоорондоо нилээд хэдэн арван км зайтай оршдог. Шинэ статусын дагуу хамгаалалтын бүс байгуулж,  тэднийг нэгтгэж байгаа юм. Үүний дүнд бид нэгдсэн байгалийн алагласан дүр төрхтэй болох юм.

Эдгээр нь уулархаг газар, тундр болон тайгын ой болоод альпийн нуруу, тал хээр болон цөл байх болно. Зээр, тарвага болон мануул зэрэг зэрлэг амьтдыг хамгаалах нөхцөл сайжрана. Түүнчлэн хилийн зөөлрүүлсэн дэглэмийн үед бид монголын мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ олон чиглэлээр ажиллах боломжтой болж байна. Жишээлбэл, гал түймрээс сэрэмжлэх болон гал сөнөөх зэрэг ажлуудад энд орж байгаа юм» гэлээ.

Байгалийн дүр төрх болон ан амьтныг хамгаалахаар ажилладаг тэдгээр хүмүүсийн гол зорилго бол хүнийг аль болохоор эдгээр нутаг дэвсгрийн байгалийн үйл ажиллагаанд бага оролцоосой гэх баййна гэж Виктор Яшнов ярьж байна. Орон нутгийн иргэд өвс хадлан авдагаас болж цагаан зээрт аюул учирч байна. Яагаад гэвэл, зээр түүгээр хооллодог. Гэтэл хоолыг нь хадаж аваад байдаг. Хотон нохойнууд мэрэгч амьтдыг хөнөөж байна. Гэтэл тэдгээр нь мануулын хол байдаг. Харин малчны нохой бас ховор шувуудын өндөгийг болон тогорууны өндөгийг үүрээс нь ухаад иддэг.

Цаашид хил орчмын тусгай хамгаалалттай газруудад бас нэгэн зорилт гарч ирэх юм. Энэ нь одоо үед моод болоод байгаа аялал жуулчлалын хөдөө аж ахуй болон экологийн чиглэлүүдийг хөгжүүлэхтэй холбоотой юм.Үүнд орон нутгийн хүмүүсийг өргөн татан оролцуулахаар төлөвлөж байна. Тэднийг нутгийн өөрсдийн эзэмшлийн газраа, байраа түрээслүүлэхэд болон уулархаг газрууд болоод ой модонд хөтөчөөр явахад оролцуулахаар төлөвлөж байна.