БРИКС бүлгийн орнууд Хөгжлийн банкаа байгуулах нь ашиг тустай үйл хэрэг гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Оросын тал харилцан худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн ба технологийн хоршооллыг өргөжүүлэхийн тулд БРИКС бүлгийн эдийн засгийн чадавхийг бизнест тулгуурлан илүү оновчтой ашиглахын төлөө байна» гэж тэрээр үйлдвэр худалдааны бүлгийнхний төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийх үеэрээ хэлжээ.

БРИКС бүлгийн Хөгжлийн банкыг байгуулах асуудал Дурбанд хийж буй дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг гэж «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч уламжлав. Өчигдөр БРИКС бүлгийн орнуудын сангийн сайд нар тус банкыг байгуулах гол гол асуудал, түүний дотор капитал, гишүүн улс бүрийн татварын хувь хэмжээг уялдуулан зохицуулж чадсангүй. Эдгээр асуудлыг БРИКС бүлгийн дараачийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэн зохицуулах бололтой гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.