НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг мөрдөх НҮБ-ын бүрэн эрх төлөөлөгчдийн тэргүүнээр шведын Аке Селстремаг томилов. Селстрем нь “Европын олон нийтийн аюулгүй байдал болон эмзэглэлийн төвийн” төслийн тэргүүнээр ажилладаг.

Тэрээр хими, биологи болон цөмийн бодисуудтай холбоотой сөргөлдөөнүүдийг судалдаг. Селстрем нь НҮБ-ын Иракийн зэвсгийн хорогдолтыг ажиглан, хянан шалгах комиссийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан гэж НҮБ мэдээллийн албанаас уламжилжжэ.

Сирийн засгийн газраас 3-р сарын 19-ний өдөр тус улсын Алеппо хотод сөрөг хүчнийхнийг химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдэгдсэний дараа НҮБ мөрдөх ажиллагаа явуулахаар шийдвэр гаргасан. Сөрөг хүчнийхэн эдгээр буруутгалуудыг няцаасан.