Америкийн зарим улс төрчийн үг яриа болон ХМХ нийтлэлээс харахад АНУ-аас Хятадыг Орос улстай холбон хардаж байна. Үнэхээр эдгээр гурван гүрэн улсын ашиг сонирхол геополитикийн гурвалд нэгдэн төвлөрсэн юм.

Орос улсаас дэмжлэг авахыг АНУ, БНХАУ хоёр оролдон өрсөлдөж байна гэсэн дүгнэлт америкийн The Nation долоо хоног тутмын сэтгүүлийн өгүүллэгт хийжээ.ПДХ асуудлаар орос-америкийн яриа хэлэлцээ бага зэрэг идэвхжсэнтэй цаг хугацааны талаар давхцсан БНХАУ-ын шинэ удирдагчийн Москвад хийсэн айлчлал АНУ-ын улс төрийн дээд давхрагад Оросын эсрэг үзэлтэй «харцагуудын» нөлөөг багасгаж байна гэж өгүүллэгийг зохиогч тэмдэглэжээ.

Харин үзэл санаагаараа зард гарсан «харцаг» Збигнев Бжезинский Москва, Бээжин хоёрын цаашдын харилцааг АНУ-д бусдаас түрүүн тайлбарлав. БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадад хийх албан ёсны анхны айлчлалаа Орос улсад хийсэн нь маш муу байна. Юу гэвэл Хятад улс чухам АНУ-тай л илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзвэл зохино гэж Бжезинский тайлбарлан хэлжээ.

Мэдээжээр Москва-Бээжин-Вашингтон гурвалжинд тал бүр юуны түрүүнд өөрийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхолыг иш үндэс болгож байна. Хятад, АНУ улсууд төр, эдийн засгийн ашиг сонирхолоор нягт холбоотой юм. Харин ОХУ, АНУ-ын хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн хөгжөөгүй, ойрын үед хөгжих ч үгүй бололтой. Иймээс оросын эдийн засгийн ашиг сонирхолын үүднээс Хятад улс Москвад АНУ-аас илүү чухал юм.

Гурвалжины улс төрийн талын тухайд гэвэл асуудал нэлээд нарийн түвэгтэй байна. Америкийн ПДХ хөтөлбөрийг Алс Дорнод руу эргүүлж чиглүүлсэн явдал Хятад улсыг ОХУ-тай нэг зиндаанд тавив. Учир нь Вашингтон ПДХ нэмэлт системийн асуудлаар Бээжинтэй бас зөвлөлдөөгүй.

Хятадын сүр хүчийг сулруулахыг АНУ оролдож байна. Харин тус улс өөрөө Хятадыг өнөөгийн түвшинд гаргасан гэж Дипломат академийн Дорнод дахины судлалын төвийн удирдагч Андрей Володин тэмдэглэн хэлээд

«Америкийн тал тов тодорхой ашиг сонирхолтой. Гол сонирхол нь америкийн цэрэг 2003 онд Ирак улсад цөмрөн орсноос хойш оршихоо больсон ганц туйлт дэлхийд буцахад оршино. Хятадаас Орос улсын талаар ямар сонирхолтой байна вэ гэвэл манай орныг АНУ-ыг сөрөн зогсоход ашиглахыг эрмэлзэж байна.

Хятад улсыг Ази Номхон далайн бүс нутагт тогтоон барихыг АНУ оролдож байна гэж хятадын тал үзэж байна. Энэ нь харилцааны нарийн диалектик юм. Орос улс түүнийг харгалзаж байна. Манай орон АНУ-тай шууд мөргөлдөхөөс зайлсхийхийн хамт ашиг сонирхолоо хатуу тууштай хамгаалж байна. Сирийн жишээ үүнийг нотлон харуулав.

Орос, Хятадын хооронд ойрын итгэлцэх харилцаа тогтов. Гэвч энэ нь ойрын холбоотны биш түншүүдийн харилцаа юм. Объектив үйл явц бий. Иймээс бид Хятад, АНУ-ын хоорондын харилцааны өрсөлдөх шинж тэмдгийг Орсын гадаад улс төрийн ашиг сонирхолыг биелүүлэх таатай хүчин зүйл хэмээн үзэж байна» гэв.

Орос улсын ойрын үеийн гол зорилт нь өөрийн эдийн засгийн хөгжлийг хангахад оршино. Хүчит Орос улс л гурвалжины болон геополитикийн өөр хэлбэрийн хүрээнд олон улсын адил тэгш түнш болж мэднэ.