Эмэгтэй хүн түүхэнд анх удаа Төрийн тэргүүлэх зүтгэлтнүүдийг хамгаалах АНУ-ын Нууц албаны захирал болов. Ерөнхийлөгч Барак Обама мөн албан тушаалд 53 настай Жулия Пирсонийг томилох бодолтой байна. Тэрээр «томоохон арга хэмжээн дээр америкчуудыг хамгаалж, манай санхүүгийн системийн аюулгүй байдлыг хангаж  ерөнхийлөгчийг оролцуулан удирдагчид ба тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалах чанар чадвартай байна» гэж Барак Обама хэллээ. Урьд Пирсон Нууц албаны ажлын албаны удирдагч байсан аж.