2013 онд оросын засгийн газраас Курилын арлуудын нийгэм-эдийн засгийн хөгжилд бараг 7 тэрбум рубль оруулах тухай эдгээр арлыг хөгжүүлэх агентлагийн удирдагч Сергей Абабков мэдээллээ. Энэ нь бүс нутгийн хувьд урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний хөрөнгө гэж тэрээр тэмдэглэсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Энэ онд курилын арлуудын усан хангамжийн системийг сэлбэн шинэчилж, Прамушир арлын Хойд Курильскын илчит хангамжийн системийг засварласан билээ. Түүнчлэн Хойд Курильскад илчээр хангах шинэ системийг барьж эхлэнэ. Энэ онд Итуруп арлын Курильск хотын Китовый буланд ачаа, зорчигч тээвэрлэлтийн цогцолборыг барьж, боомтыг сэлбэн шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх юм.

Эдүгээ тэнд гүүн усны зогсоол, тэнгисийн буудал барьсан юм. Түүнчлэн эдгээр арлын замуудыг сэлбэн шинэчилж, засан хучиж, ирээдүйн загасны үйлдвэрлүүдэд хүрэх салаа зам тавьж эхлэнэ.