БРИКС бүлгийн гишүүн Хятад, Бразил улсууд хоёр талын худалдаа үндэсний валютаар хийх тухай гурван жилийн хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай «Ройтер» агентлаг мэдээллээ. Эдгээр хоёр улсын Төв банкуудын удирдагчид болон сангийн сайд нар БРИКС бүлгийн ээлжит уулзалт нээгдсэн Дурбанд хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ хэлэлцээр хоёр орны хоорондын жил дутмын худалдааны эргэлтийн 30 сая доллар буюу тэн хагас орчмыг хамрасныг «Ройтер» дурдав. Бразили улс Хятадтай харилцааг өргөжүүлэхийг сонирхож байна гэж Бразилийн Төв банкны ерөнхийлөгч Алешандри Томбини баримт бичигт гарын үсэг зурсны дараа мэдэгдэв.