Сирийн сөрөг хүчний Үндэсний эвслийн төлөөлөгч шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах зорилгоор сонгууль явуултал Сири улсыг Арабын орнудын холбоонд төлөөлнө гэж өчигдөр Катарын нийслэл Доха хотноо нээгдсэн Арабын орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын мэдэгдэлд өгүүлжээ. Эвсэл бол сирийн ард түмний хууль ёсны цорын ганц төлөөлөгч, АОХ-ны гол түнш юм гэж баримт бичигт тэмдэглэжээ.

Арабын орнууд Сирийн байдлыг улс төрийн замаар зохицуулах нь чухлыг хүлээн зөвшөөрөхийн хамт улс бүр Башар Асадын дэглэмтэй байлдан дайтаж байгаа бүлэгүүдэд зэвсэг нийлүүлэх эрхтэй хэмээн үзсэн юм. Холбооны гишүүн орнууд Сирид цуст ажиллагаа явуулж байгаагийн гэм бурууг «энгийн номхон хүн амыг бөмбөгдөж, пуужингаар буудаж байгаа» засгийн газарт тулгаж байна.

Дохын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн сирийн сөрөг хүчин Арабын орнуудын холбоонд Сири улсын суудал эзлэв. 2011 оноос хойш мөн суудал сул байсан. Тэр үед Сирид мөргөлдөөн үргэлжилж байгаа учир Дамаскыг АОХ-ны хуралдаанд орлцуулахгүй шийдвэр гаргасан билээ.