Орос улс БРИКС бүлгийг дэмжих улс хоорондын санд 18 тэрбум доллар чиглүүлж мэднэ гэж ОХУ-ын сангийн сайд Антон Силуанов өчигдөр БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтын гудамд сэтгүүлчдэд мэдээллээ. Дээд хэмжээний уулзалтаар валют солилцох нөөцийн хэлбэрээр даатгах механизмыг байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж тэрээр өгүүлэв. 100 тэрбум долларын хөрөнгөтэй сан байгуулах гэж байна. Бүлгийн гишүүн ямар нэг орны төлбөрийн баланс доройтсон цагт улс хоорондын сангаас дэмжлэг үзүүлнэ гэж Силуанов хэллээ.

Төсвйн биш Төв банкуудын хөрөнгө мөнгөний талаар өгүүлж байна. Өөрөөр хэлвэл банк бүр алт валютын нөөцийнхөө нэг хэсгийг ямар нэг гишүүн улсын төлбөрийн балансыг хэвийн болгоход чиглүүлж мэднэ гэж сайд тэмдэглэн хэлжээ.

Энэ 100 тэрбум доллартай сангийн хувь хэмжээг ингэж хуваарьлана: Хятадаас 41, Орос, Энэтхэг,Бразил гурваас тус тус 18, ӨАБНУ-аас 5 тэрбум доллар санд чиглүүлэх тухай Силуанов мэдээлэв. Одоо эл асуудлыг боловсруулж эхлэсэн. 4-р сард Вашингтонд «их хорины» сангийн сайд нарын дээд хэмжээний уулзалтаар түүнийг цаашид хэлэлцэнэ.