Өчигдөр орой Өмнөд Африкийн Дурбанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийлээ. Талууд хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар санал солилцож, олон улсын байдлыг авч үзэж хэлэлцсэн тухай оросын мэдээллийн агентлагууд уламжлав. Оросын ба энэтхэгийн тал үргэлж уулзаж байгааг Путин уулзалтыг нээж үг хэлэхдээ дурдав. Энэ нь бараг бүх чиглэлээр харилцааг өндөр түвшинд гаргаж, бүх салбарын байдлыг хяналтдаа авах боломж олгож байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэллээ.

Өөрийн зүгээс Сингх түншлэлийг өргөжүүлэхэд биеэчлэн хувь нэмэр оруулж байгаа Путинд талархал илэрхийлэв. «Өнгөрсөн оны 12-р сард Таны Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааны бүх асуудлыг хэлэлцэх боломжтой байсан. Энэ талаар гарсан ахиц дэвшилд сэтгэл ханамжтай байна» гэж Энэтхэгийн ерөнхий сайд хэллээ. Орос, Энэтхэг улсууд тухайлбал аюулгүй байдал, атомын энерги болон бусад салбарт хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгааг Манмохан Сингх дурдав.

Гэрэл зураг