Дэлхийн эдийн засгийг хэвийн хөгжүүлэх асуудал өнөөдөр Өмнөд Африкийн Дурбанд БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд гол байр эзлэнэ. Өчигдөр ӨАБНУ-д хүрэлцэн очсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ уулзалт дээр улс орноо төлөөлж байна. БРИК бүлгийн анхны дээд хэмжээний уулзалт 2009 онд Екатеринбургад болсон билээ. 2010 онд ӨАБНУ нэгдснээс хойш бүлгийг БРИКС хэмээн нэрлэжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсудын хувьд 5 дахь, ӨАБНУын хувьд 3 дахь нь юм.

Дурбаны дээд хэмжээний уулзалтаас БРИКС бүлгийн Хөгжлийн банкыг байгуулах шийдвэр гаргаж мэднэ. БРИКС бүлгийн орнуудын удирдагчид гишүүн улсуудын үйлдвэрлэл эрхлэх бүлгийнхтэй шууд яриа хэлэлцээ хийх асуудалд гойд анхаарал тавих юм. Гол зорилт нь олон талын хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд орших БРИКС бүлгийн үйлдвэр худалдааны зөвлөлийг байгуулах тухай дээд хэмжээний уулзалт дээр зарлан мэдээлэх бололтой.

БРИКС бүлгийн таван улсын төлөөлөгчид мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд орно. Эдгээр улсын удирдагчид түүхэнд анх удаа африкийн орнуудын төрийн тэргүүн нар болон буүс нутгийн байгууллагын удирдагчидтай «Outreach» хэлбэрээр уулзах юм. Тэд уулзалтын дүнгээр Этеквины (уулзалт хийх газрын нэр) тунхаглал болон Этеквины үйл ажиллагааны төлөвлөгөөг батлана.

Түүнчлэн дээд хэмжээний уулзалт дээр Африк тивийн орнуудыг хөгжүүлэх зорилгоор «ногоон эдийн засаг» ба дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг хамтран санхүүжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Түүнээс гадна эдгээр улсын удирдагчид БРИКС бүлгийн магадлан шинжлэх төвүүдийн нэгдлийг байгуулах тухай тунхаглалыг батлах юм.

Гэрэл зураг