Оросын эрдэмтэд хүчит газар хөдлөлт эхлэхээс хэдэн цагийн өмнө урьдчилан мэдээлэх тоног төхөөрөмжтэй гүн усны хосгүй станцийг Байгал нуурт байрлуулав. Эрхүүгийн их сургуулийн хавсарга физикийн хүрээлэнгээс мэдээлснээр тоног төхөөрөмж нь 1 км гаруй урт лут том цахилгаан антенн юм. 2003 онд Байгал нуурт хийж эхлэсэн судалгааны зорилго нуур, агаар мандал ба Наран дээр цахилгаан соронзон талбарын аюултай хэлбэлзэлийг илрүүлэн тогтооход оршино.