Орос, Монгол, Хятад улсууд дамнасан аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийг Эрхүүд «Байкалтур» олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд авч үзэж хэлэлцэнэ. Үзэсгэлэн 3-р сарын 27-29 өдрүүдэд ажиллана. «Азийн дорнод бүс нутаг аялал жулчлалын нэгдсэн орон зайны хувьд» практик-эрдэм шинжилгээний бага хурлыг улс дамнасан аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудалд зориулна. «Байкальск бол их наадмын хот мөн», «Морин аялал жуулчлалыг Буриадын Усть ордны тойрог хөгжүүлэх төлөв», «Аялал жуулчлалын бизнес ба гаалийн байгууллагуудын үр бүтээлтэй харилцан ажиллагаа» зэрэг сэдэвт дугуй ширээний уулзалтыг үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулах юм.