Эдүгээ Афганистан Төв Азийн орнуудад тулгарсан гол ноцтой асуудал хэвээр байна гэж өнөөдөр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа мэдэгдэв. Тэрээр Бишкекэд шинжээчидтэй уулзаад Афганистаны олонхи бүс нутаг албан ёсны удирдлагад захирагдахгүй байгааг тэмдэглэв.

Бүс нутагт нөлөө үзүүлэх бүсээ өргөжүүлэхийг олон улсын террорын зүсэн зүйлийн бүлэг оролдож байгааг тэрээр тэмдэглэв. Террорын бүлгүүдийн түшиц газарт бэлтгэл хийсэн Хамтын аюулгүйн гэрээний байгууллагын гишүүн орнуудын иргэд одоо эх нутагтаа буцаж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж Бордюжа хэлжээ.

«Төв Азийн байдал харьцангүй тогтвортой байгааг онцломоор байна» гэж Хамтын аюулгүйн гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээс «Интерфакс» агентлаг иш татан мэдээллээ.

Байгууллагын гишүүн орнуудад сөрөг хүчнийг гаднаас дэмжихийг зарим улс оролдож байна. Энэ зорилгоор шашны хүчин зүйлийг идэвхтэй хэрэглэж байна. «Радикал урсгалыг бий болгохын тулд лалын шашинт төдийгүй үнэн алдартны орнуудад зохих ажиллагаа явуулж байна» гэж Бордюжа хэлжээ.