Одоогоос хоёр жилийн дараа БРИКС бүлгийн гишүүн орнуудын харилцан хийх худалдаа хагас триллион доллароос хэтрэнэ гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Белоусов өнөөдөр Дурбанд БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалт нээгдэхийн өмнө бизнес-форум дээр хэллээ.

«2015 он гэхэд харилцан хийх худалдаа 500 тэрбум доллароос хэтрэнэ.БРИКС бүлгийн дотор эдийн засгийн дорвигүй хөгжлийн үе улирсан. Хөрөнгө оруулалт, үйлвэрлэлийн хоршоооллын шинэ үед шилжих нь зайлшгүй чухал» гэж Орос улсын сайд тэмдэглэн хэлжээ.

Бразил, Орос, Хятад, Энэтхэг, ӨАБНУ зэрэг гишүүн орнуудаас Үйлдвэр худалдааны байнгын зөвлөлийг байгуулах нь энэ зорилтыг биелүүлэхэд туслана гэж Белоусов үзэж байна. Эдгээр улсын удирдагчид БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр энэ тухай зарлаж мэдээлнэ. «Мөн зөвлөл бизнес бүлгийнхний шууд яриа хэлэлцээг хөгжүүлэхэд туслана» гэж Оросын эдийн засгийн хөгжлийн сайд тэмдэглэн хэлэв.

Түүний хэлснээр хөдөө аж ахуй, энерги, дэд бүтэц, уул уурхай, эм зүй, мэдээлэл, алсын холбоо харилцааны технологи хамтын ажиллагааны нэн чухал чиглэл болно. «Оросын төлөөлөгчид эдгээр чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг Дурбанд авчирсан» гэж эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлэв.

Африк орнуудтай хамтын ажиллагааг давшингуй хөгжүүлэх тухай дээд хэмжээнийг хүлээн авч байгаа ӨАБНУ-ын саналыг Орос сайшаан дэмжиж байна гэж Белоусов онцлов. БРИКС дэлхийн эдийн засагт ажиллах харилцан ашигтай шудрага шинэ механизм болсныг ийм хамтын ажиллагаа нотлон харуулна гэж Белоусов үзэж байна.