Орос улсаас Киприйн байдлыг зохицуулахад нь ЕХ-д туслана. Ерөнхийлөгч Владимир Путин Никосид олгосон оросын 2,5 тэрбум еврогийн зээлийн болзолыг хянаж үзэхийг сангийн яаманд даалгав.

Кипр улсын эдийн засгийн байдал хүндрэсэн нөхцөлд Орос эдгээр болзолыг зөөлрүүлж мэднэ. Урьд ЕХ-ны эрх баригчид 10 тэрбум евро Кипрт олгохоор шийдвэрлэв. Үүний хариуд Кипр томоохон хоёр банкаа өөрчлөн шинэчлэх ёстой. Эдгээр арга хэмжээ тус улсын санхүүгийн салбарыг хэвийн болгох боломж олгоно гэж Брюссель үзэж байна. Гэвч Киприйн эдийн засаг гарцаагүй унаж дампуурна гэж шинжээчид үзэж байна. Учир нь банкны үйл ажиллагаа улсын төсөвт шимэтгэх хөрөнгийн үлэмж хэсгийг хангаж байв. Одоо энэ хөрөнгө эрс багасах юм.

Ийм нөхцөлд Орос улс 2011 онд олгосон зээлийнхээ болзолыг зөөлрүүлэх нь Кипрт нэлээд чухал юм. Гэсэн ч оросын тал үүний хариуд бас хэдэн болзол тавьж мэднэ. Тухайлбал киприйн томоохон банкуудын оросын улсын зарим хадгалагч хохирол хүлээхээс сэрэмжлэхийг шаардаж болзошгүй гэж «Алемар» хөрөнгө оруулалт-санхүүгийн компанийн захирал Роман Андреев хэлээд

«Орос улс киприйн эрх баригчдаас найр тавьж, оросын улсын компаниудын хөрөнгөд халдахгүйг шаардах бололтой.Тэгвэл оросын тал зээлийн хугацааг бас 3-5 жилээр сунгаж мэднэ. Түүнчлэн зээлийн хүүг доошлуулж магадгүй гэв.

Кипрт гарсан хямралыг Орос улсын оролцоогүйгээр зохицуулж болохгүй гэж Москва нэг бус удаа өгүүлснийг дурдая. Гэсэн ч ЕХ саяхан болтол өөр саналтай байсан. Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн эхээр Германы канцлер Ангела Меркель Орос улсыг оролцуулалгүй дан ЕХ, Европын Тев банк, Олон улсын валютын сантай хэлэлцээ хийхийг Кипр улсаас шаардсан билээ. Гэвч хожим ЕХ байр сууриа үндсээр нь өөрчлөв.

Кипр улс тусламжийн асуудлаар Оростой хэлэлцээг үргэлжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа даваа гаригт Европын бүлгийн тэргүүн Иерун Дейсселблум илэрхийлэв. Орос улсыг оролцуулалгүй Киприйг хямралт байдлаас гаргаж болохгүйг ЕХ-ны эрх баригчид ухамсарлсан гэж шинжээчид үзэж байна. Банкны салбараас гадна улсын их хэмжээний өрийн ноцтой асуудал Кипрт тулгарсан гэж Оросын Төв банкны тэргүүн асан Сергей Дубинин хэлээд

«Киприйн банкны байгууллагуудын асуудлыг шийдвэрлэх байх. Гэвч улсын өрийн асуудал Кипр улсад бас тулгарах юм. Одоо өр нь ДНБ-ний 80 хувьтай тэнцэж байна. Харин өрийг дарах хэрэгтэй. Олон улсын үйл ажиллагааны үр дүнд төсөвт хөрөнгө шимэтгэхгүй бол аялал жуулчлалын ба орон нутгийн зарим нэг орлого үлдэнэ. Төсвийн зарлагыг маш их хэмжээгээр арга буюу хорогдуулах ёстой» гэв.

Эс тэгвэл тусламж ахин гуйх хэрэгтэй. Киприйн эрх баригчид энэ асуудлаар юуны түрүүнд ЕХ ба Орос улсад хандах бололтой.

Харин киприйн банкууд одоогоор хаалттай хэвээр байна. Орон нутгийн Төв банкнаас банкны ажиллагаа пүрэв гаригаас явуулахыг зөвшөөрсөн ч хэдэн хязгаарлалт ногдуулав. Киприйн байдал ямар хөгжсэн ч эрх баригчды нь үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдын итгэл эвдсэн гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт киприйн банкуудад хадгалсан бүх хөрөнгө мөнгөнд татвар ногдуулахыг киприйн эрх баригчид оролдсон явдал үйлдвэр худалдааны бүлгийнхнийг донсолгов. Иймээс хэтдээ Кипр улс дэлхийн санхүүгийн нэгэн төвийн статусаа алдах нь дамжиггүй.