Өмнөд Солонгосын «Чхонан» хөлөг онгоц Шар тэнгист Пэннёндо арал орчимд дэлбэрч, 46 тэнгисчин нь амь үрэгдснээс хойш өнөөдеөр гурван жил өнгөрлөө.

Сөүлд гашуудлын арга хэмжээнд улс төрийн тэргүүлэх намуудын төлөөлөгчид оролцож, амь үрэгдэгсдийн дурсгалыг нэг минут дуугүй ёслон зогсож хүндэтгэв. Эрх баригч Сэнури намын төлөөлөгчид хэлсэн үгнүүддээ өмнөд солонгосын хөлөг онгоц сөнөөсөн хэрэг явдлыг давтуулахаас сэрэмжлэхийн тулд зэвсэгт хүчнийхээ сүр хүчийг зузаатгахыг уриалжээ.

Сөүлийн албан ёсны хувилбараас харахад «Чхонаныг» умард солонгосын шумбагч онгоцны торпедоор сөнөөжээ. Серег Ардчилсан нэгдсэн нам энэ хувилбарыг дэмжиж байгаа боловч «Сэнури» намыг бодоход Умард Солонгостой залгах хилийн аюулгүй байдлыг Пхеньянтэй тал бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бэхжүүлэхийг уриалж байна.

Сөрөг жижиг хэдэн нам гашуудлын арга хэмжээнд оролцохоос татгалзав. Тэгснээрээ тэдгээр Умард Солонгос мөн хөлөг онгоц сөнөөсэнд хамаатай гэсэн хувилбарыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

70-д онд өмнөд солонгосын цэргийнхэн умардын флот цөмрөн орохоос Пэннёндо арлыг хамгаалахын тулд тавьсан нэгэн мина дэлбэрч «Чхонаныг» сөнөөсэн бололтой гэж 2010 оны 4-р сард Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Тхэ Ён хэлсэн нь тэмдэглүүштэй. Гэвч ийм хувилбар Сөүлд ч Вашингтонд ч таалагдсангүй гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов тэмдэглэн хэлээд

«Умард Солонгосын шумбагч онгоцны торпедоор хөлөг онгоцыг сөнөөсэн гэж АНУ,Өмнөд Солонгос хоёроос байгуулсан олон улсын комисс мэдэгдсэн билээ. Харин БНАСАУ-ын төлөөлөгчдийг комиссын бүрэлдэхүүнд оруулаагүй. Удалгүй торпедын зэвэрсэн гол хэсгийг дэлхийд үзүүлсэн. БНАСАУ-д батлагдсантай төстэй тэмдэг түүн дээр фломастероор бичсэн байв» гэлээ.

Хожим оросын цэргийн хэсэг шинжээч Өмнөд Солонгост хүрэлцэн очсон билээ. Гэвч тэд хийсэн дүгнэлтээ зөвхөн Орос улсын ерөнхийлөгчэд мэдээлжээ. «Чхонан» хөлөг онгоцны сэнс Солонгосын дайнаас хойш тэнгисийн ёроолд байсан хуучин торпедыг «барьсан» гувчуурыг ороосон байж болзошгүй гэж оросын нэгэн шинжээч хэлсэн нь ХМХ нэвтрэсэн билээ. Америк-өмнөд солонгосын комиссын гишүүдийн дэлхийд үзүүлсэн торпедын зэвэрсэн хэсэг усанд үнэхээр нэг сар биш олон жил байсан бололтой.

Гэсэн ч Сөүлийн эрх баригчдаас «Чхонан» живсний гэм бурууг Пхеньянд тулгасан гэж Андрей Иванов цааш нь хэлээд

«Энэ нь ерөнхийлөгч Ли Мён Бакын Умард Солонгост хүчтэй шахалт үзүүлэх чиг бодлогод нийцсэн хийгээд Пхеньяний түрэмгий ажиллагааг нотлосон баримт, бүс нутагт америкийн цэргийг нэмэгдүүлэх шалтгааны хувьд АНУ-д таарсан юм.

Умард Солонгосын ямар ч шумбагч онгоц өмнөд солонгосын ба америкийн хөлөг онгоц, шумбагч онгоц, нисэх онгоцуудаар хүрээлэгдсэн Пэннёндо аралд сэмхэн ойртож, шумбагч онгоцыг сөнөөх зорилготой өмнөд солонгосын хөлгийг устгаад хариуд цохилт хүлээлгүй харагдахгүй зайлах аргагүй гэсэн Пхеньяний тайлбарыг тоохгүй байв. Ийм бодлого Солонгос хоорондын харилцааг эрс хурцатгахад хүргэсэн» гэв.

«Чхонаны» эмгэнэлт хэрэг явдал Умард Солонгосын түрэмгий бодлого намжихгүй байгааг нотлон харуулсан гэж Сөүл үзсээр байгааг эрх баригч ба сөрөг хэдэн намын төлөөлөгчдийн гашуудлын арга хэмжээн дээр хэлсэн үгнүүд харулав. Ерөнхийлөгч Пак Кын Хе тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ Солонгос хоорондын харилцааг хэвийн болгож, улс орноо энх тайван замаар нэгтгэхэд найдаж байгаагаа илэрхийлсэн боловч өмнөд солонгосын элит Пхеньянийг түнш биш, зэвсгээр тогтоон баривал зохих заналт дайсан хэмээн үзсээр байна. Буугаа хэн нэгэн руу онилон чиглүүлж удаан шагайж харвал, хэзээ нэгэн цагт бууныхаа гохыг дараж мэднэ…