Малайз улсын Лангкави арал дээр 3-р сарын 26-30-ны хооронд болох Олон улсын тэнгисийн болон агаар сансарын LIMA -2013 үзэсгэлэн дээр ОУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборын 20 гаруй тэргүүлэх компаниуд зэвсэглэл болон цэргийн техникийн шинэхэн загваруудыг үзүүлэх болно.

Оросын үйлдвэрлэгчид энэ үзэсгэлэн дээр байлдааны хөлөг онгоцууд болон катерууд, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэлүүд, байлдааны нисэх хүчний техник зэрэг өргөн хүрээтэй үзмэрүүдийг үзүүлэх болно. ОУ энэ зэвсэгийн салонд 1991 оноос хойш оролцож байна гэж Рособоронэкспорт компанийн албан ёсны төлөөлөгч Вячеслав Давиденко «Оросын дуу хооло» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд

«LIMA үзэсгэлэн АНД-н бүс нутагт нэр хүндтэй, томоохон зэвсгийн салон болоход ОУэхнээсээ голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн цэрэг техинкийн хүрээн дэх хамтын ажиллагааны төлвийг хэлэлцэх чухал талбар болоход ч их үүрэг гүйцэтгэсэн юм. Үзэсгэлэнд оролцогчидод бид олон зориулалт, дээд зэргийн маневрлах чадвартай Су-35 сөнөөгч онгоц, байлдааны болон сургалтын Як-130 онгоц, байлдааны нисдэг тэрэг МИ-28НЭ, байлдааны тагнуул-цохилтын К-52 нисдэг тэрэг, тээврийн хүнд нисдэг тэрэг Ми-26 зэргийг үзүүлж байна.

Мөн тэнгисийн цэргийн техникүүдыг үзүүлж байна. Жишээ нь, “Гепард”цэргийн далбаат хөлөг, “Мираж”, “Соболь” зэрэг харуулын хөлгүүдийг үзүүлж байна. Рособоронэкспорт компани гадаадын түншүүддээ ПДХ шинэхэн хэрэгсэл болох Бук-М2М, пуужинт их бууны зенитийн цогцолбор Панцырь-С1зэргийг үзүүлж байна. Дэлхийн зэвсэглэлийн энэхүү талбар дээр ОУ-ын байр суурь уламжлал ёсоор хүчтэй байдаг юм» гэлээ.

Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээн дэх орос, малайзын холбоо олон жил хөгжсөөр ирлээ. Яг Малайз улс л 1994 онд оросын 18 ширхэг МиГ-29 онгоцыг худалдан авч байсан юм. Энэ нь оросын зэвсгийн экспортын хөгжилд хүчтэй түлхэц болсон юм. Малайз улс нь Хятад, Энэтхэг, Алжир улсуудыг бодвол ОУ-ын уламжлалт түншүүд байгаагүй бөгөөд барууны зэвсэглэлд хандлагатай улс байсан юм. Гэхдээ 2000 онд оросын Су-30 онгоцыг 18 ширхэгийг худалдаж авахаар гэрээ байгуулсан юм. Цэрэг техинкийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн Өмнөд Ази болон Малайз улсын зах зээл ОУ-ын хувьд маш чухал юм гэж Стратегийн учир байдлын төвийн захирал Иван Коновалов тэмдэглээд:

«Зэвсэглэлийн систем байнга нийлүүлж байдаг Вьетнам, Малайз, Энэтхэг, Индонез зэрэг улсуудтай манай харилцаа маш сайжирсан юм. Ийм учраас энэ үзэсгэлэн маш чухал үзэсгэлэнгүүдийн нэг юм. Нисэх хүчний системүүд нилээд дорвитой байр суурь эзлэж байна. Ер нь Зүүн Өмнөд Азид оросын Су-30 зэрэг байлдааны нисэх онгоцууд ихээхэн нэр хүндтэй байдаг юм. Су-30 онгоцыг хамгийн олон тоогоор зарсан билээ. Мөн оросын тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд үзэсгэлэнд оролцож байгаа юм» гэв.

ОУ-ын далбааг таниулахын тулд Лангкави арлын боомтод завь эсэргүүцэгч “Маршал Шапошников” том хөлөг онгоц ороод байна. “Оросын баатарууд” дээд зэрэглэлийн жолоодлого үзүүлдэг оросын нисэх хүчний бүлэглэлийнхний үзүүлэх нислэг нь Малайз улсад болж байгаа үзэсгэлэнгийн гайхамшиг нь боллоо.