АНУ оросын ба хятадын шинжээчдийг Сирид химийн зэвсэг хэрэглэсэн будлианыг мөрдөн байцаахад оролцуулахыг зөвшөөрч байна гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Патрик Вентрелл мэдэгдэв.Түүний хэлснээр НҮБ-ын шинжээчдийг Сири улс руу явуулахыг АНУ уриалаад оросын ба хятадын шинжээчдийг тийшээ бас явуулахад нааштай хандаж байна.

Үүний өмнө ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан Сирид гарсан будлианыг обьектив үүднээс мөрдөн байцаахад харицулагатай хандахыг уриалсан билээ. Лукашевичийн хэлснээр Сири улс руу явуулах шинжээчдийн бүлгийг бүрдүүлэх талаар атгаг бус, улс төржүүлэхгүй шалгуурыг баримтлах нь зайлшгүй чухал гэж оросын тал үзэж байна.

Шинжээчид янз бүрийн улс орныг төлөөлөх ёстой гэж тэрээр онцлов. Иймээс ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид шинжээчдийн бүлгийн ажилд оролцох ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч тэмдэглэн хэлжээ.