Хятад улс Африктай харилцааг идэвхжүүлэх бодолтой байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Танзанид мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Өчигдөр Си Зиньпин Танзанийн нийслэл Дар Эс-Саламд албан ёсоор айлчлав. БНХАУ-ын дарга Танзанийн удирдлагад хандан өнгөрсөн онд Хятад ба Африк тивийн орнуудын хоорондын худалдааны хэмжээ 200 тэрбум долларт хүрснийг мэдэгдэв.

Хятад улс Африктай хамтын ажиллагааг сулруулах байтугай бэхжүүлэх бодолтой байна гэж тэрээр тэмдэглэн хэлжээ. Си Зиньпиний хэлснээр Хятад улсаас хоёр жилийн дотор 20 тэрбум долларын зээл африкийн орнуудад олгоно.

Түүнээс гадна Хятад, Танзани улсууд аж үйлдвэрийн бүст том боомт барих тухай хэлэлцээрт Си Зиньпиний айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан байна. Танзани дахь «Файнэншл таймс» сонины эх сурвалжийн мэдээлснээр хятадын талаас энэ төсөлд 10 тэрубм доллар оруулж болзошгүй.

Си Зиньпин африкийн орнуудын дэвшил, шинэ ололт амжилтыг айлчлалынхаа явцад өндөр үнэлэв. «Африк тив африк хүмүүсийнх л байна» гэж БНХАУ-ын дарга уриалгадаа онцлов. Бүх улс орон Африктай харилцааг хөгжүүлэхдээ түүний нэр төр, тусгаар тогтнолыг хүндэтгэх ёстой гэж БНХАУ-ын дарга тэмдэглэлээ.

Си Зиньпин Танзанид айлчлаад ӨАБНУ-д орохоор мордов. Тэнд БНХАУ-ын дарга БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.