Дэлхийн хот бүрт өөрийн гэсэн онцлогтой олон төрлийн хөшөөнүүд байдаг юм. Хүмүүс хөшөөг нэртэй зохиолчид, улс төрчид, хөгжмийн зохиолчид, лам нар, цэргийн жанжинуудад зориулан босгодог юм. Заримдаа зөвхөн хувь хүнийг мөнхжүүлхийн тулд биш сантехник, зурагчин, цагдаа зэрэг мэргэжлүүдийг мөнхжүүлхийн тулд ч хөшөө босгодог байна.

Харин хүмүүсийн зөгнөлт сэтгэлгээ хязгааргүй үргэлжилж байна. Орос улсад ер бусын бүтээлүүд үзэгдэх боллоо. Жишээ нь, Ижевск хотод баншинд зориулан хөшөө босгожээ. Энэ сибирийн уламжлалт хоол ОУ-д болон гадаад улсуудад асар их нэртэй болсон тул тус хотын оршин суугчид түүнийг хүрлээр мөнхжүүлэхээр шийдсэн бололтой.

Оросууд хоолонд ихэд хүндэтгэлтэй ханддаг учир оросуудын хүндэтгэлийг хүлээсэн хоол зөвхөн банш ч биш юм. Москва хотод “Дружба” шингэн бяслагт зориулсан хөшөө байдаг юм. Зөвлөлт холбоот улсын үед энэ бяслаг хамгийн алдартай шингэн бяслаг байсан юм. Энэ бяслагыг сургууль, цэргийн анги нэгтгэлд нийлүүлж байсан ба сансарын нисэгчид ч түүгээр хоололдог байсан юм. 2005 онд “Дружба” шингэн бяслагт зориулсан наадам болох үеэр энэ сайхан хөшөөг босгосон юм.

Орос улсад туйпуу, гэрийн шаахай, зөвлөлтийн хуучин машин түүний сэлбэгт зориулсан хөшөөнүүд ч байдаг юм. Гэхдээ хүмүүс амьтадад зориулсан хөшөө босгох дуртай байдаг юм. Тэр амьтан ямар нэгэн гавьяа байгуулсан байх албагүй юм. Жишээ нь сибирийн Томск хотод “Ийм нэгэн банхар амьдардаг байжээ” гэдэг үлгэрийн нэгэн баатар чононд зориулан хөшөө босгосон байна. Энэ маш сайхан зантай, сэтгэл хөдөлгөм баатарыг хүүхэд том хүнгүй бүгдээрээ хайрлаж түүний хэлсэн үг нь тэр дороо ишлэл болон тарсан юм. Үүнээс гадна энэ хүүхэлдэйн киноны баатар чоно аз жаргалын билиг тэмдэг болсон юм.

Бас муур, туулай, үнээнд зориулсан хөшөө ОУ-д байдаг юм. Хүрлээр цутгасан нохойны хөшөө хамгийн нэр хүнтэй нь юм. Дөрвөн хөлтэй анд нөхөрт зориулсан хамгийн нэртэй хөшөө Москва хотын Анагаах ухааны туршилтын хүрээлэнгийн цэцэрлэг дотор байдаг юм. Энэ хөшөө нь агуу их  судлаач өөрийнхөө туршилтуудыг хийж байсан нохойд зориулсан “Павловын нохой” гэдэг нэртэй юм. Үнэхээр энэ нохойн ачаар академикч өөрийн анагаахын шинжлэх ухааны агуу их нээлтүүдээ хийсэн билээ.

Умард нутгийн Вологда хот дахь шон руу сарьж байгаа нохойн хөшөө бас дээрхээс огт ялгаагүй юм. Тус хотод цахилгаан дэнлүү тавьж эхэлсний зуун жилийн ойд зориулан босгосон хөшөөнүүдийн зохиомж дотроос энэ хөшөө хүмүүсийн анхаарал хамгийн их татдаг нь юм.

Ер нь хамгийн их сэтгэл хөдөлгөсөн нохойн хөшөөг Санкт-Петербург хотод босгосон юм. Энэ хөшөөг зольбин нохой Гаврюшад зориулсан юм. Хотын оршин суугчид болон жуулчдын жинхэнэ цугладаг газар бол энэ юм. Учир нь Гаврюша олон олон зорилгод хүрэхэд нь тус болдог гэж зарим хүмүүс үздэг юм. Хөшөөний дэргэдэх хашааны ханан дээр урьд нь олон хүн хүсэл мөрөөдлөө бичиж үлдээдэг байсан юм. Харин саяхан зураачид Гаврюшад “хүсэл мөрөөдлийн шуудангийн хайрцаг” хийж бэлэглэсэн байна. Одоо бүх хүмүүс хүсэл мөрөөдлөө бичсэн захидлаа түүн рүү хийж байх болно.