БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсууд өнөөдөр Сөүлд чөлөөт худалдааны тухай зөвшилцөөнийг хэлэлцэж эхэллээ гэж Франс Пресс агентлаг уламжиллаа. Энэ хэлэлцээр 3 өдөр үргэлжилэх юм. Тус хэлэлцээр Сөүл, Бээжин, Токио зэрэг хотуудад гурван үе шаттайгаар явагдах юм. Чөлөөт худалдааны зөвшилцөөний талаарх японы фермерүүдийн таагүй саналыг хэлэлцээрийн явцад талууд хэлэлцэх юм.

Энэ зөвшилцөөнд гарын үсэг зурвал хятадын хямд бараа тэр дундаа цагаан будаа японы зах зээл рүү шургалан орох юм. Мөн талууд газар нутгийн маргаантай асуудлуудыг бас хэлэлцэх ёстой гэж Франс Пресс агентлаг уламжиллаа. Чөлөөт худалдааны тухай гурван талын хэлэлцээр хийх санаа аль эртнээс бий болсон юм.

АНУ-ын Ази тив дэх санаачлагад хариулт өгөхийн тулд энэ хэлэлцээрт гарын үсэг зурахыг сүүлийн үед Хятад улс ихэд хичээх болсон юм гэж Франс Пресс агентлаг тэмдэглэж байна. Номхон далай дамжсан түншлэлийн хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай зөвшилцөөнд хүрэхийн тулд Вашингтон сүүлийн үед идэвхитэй хэлэлцээр хийж байгаа юм. Энэ хэлэлцээрт Малайз, Сингапур, Вьетнам улсууд оролцож байгаа юм.