Ямарч хэл үггүйгээр Кипр улсын бүх банкууд пүрэв гаригт буюу 3-р сарын 28-нд ажлаа сэргээнэ гэж энэ арлын улсын ТБ мэдээллээ. Киприйн ТБ-ны эх сурвалжууд тус улсын ихэнх банкууд мягмар гаригаас ажлаа сэргээнэ, харин Бэнк оф Киприус болон Популар Бэнк банкууд пүрэв гариг хүртэл хаалтай байна гэж урьд нь мэдээлж байсан юм. Ассошиэйтед пресс агентлагын мэдээлж байгаагаар энэ шийдвэрийн тус улсын сангийн сайд орон нутгийн цагаар даваа гаригийн орой гаргасан байна. Хямралаас болоод Кипр улсын бүх банкууд 3-р сарын 15-наас ажиллахгүй байгаа юм. Еврогийн бүсийн улсуудын Сангийн сайд нарийн зөвлөл даваа гаригийн шөнө Кипр улсад учирч байсан дефолтын аюулыг арилгасан байна. Никосиид10 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Тохиролцооны дагуу Бэнк оф Киприус банканд хадгалагдаж байгаа 100 мянгаас дээш еврод 30%-ийн татвар ногдуулна, харин 100 мянгаас доош еврогийн хадгаламжинд татвар ногдуулахгүй юм байна.