Орос улсыг орхин явсан олигарх Борис Березовскийн үхэл “дүүжлсэнтэй” холбоотой гэдгийг задлан шинжилгээ харууллаа гэж өчигдөр орой британийн цагдаагийнхан мэдээлсэн байна. Цогцос дээр ямар нэгэн хүчирхийллийн ул мөр байгаагүй гэж шүүх эмнэлэгийн шинжилгээний бичигт заасан байна. Цаашдын шинжилгээ судалгаа хэдэн долоо хоног үргэлжлэх болно гэж баримт бичигт заасан байна.

Өнгөрсөн бямба гаригт 67 настай олигархийн цогцсыг олсон Англи улсын өмнөд нутагт байрлах Аскоте ордонд нарийн нэгжлэг хийх ажлаа мөрдөн байцаагчид үргэлжлүүлэх болно. Эрүүгийн хэрэгт холбогдсон учир цагтаа нөлөө бүхий явсан олигарх Березовский 12 жилийн өмнө ОУ-аас зугтаж улс төрийн оргонол олгосон Британи улсад амьдарсан юм. Оросын өөр нэг олигарх Роман Абрамовичтай саяхан шүүхдэж ялагдсанаас болж тэр нас барсан гэж олигархын ойр дотны хүмүүс болон зарим нэг шинжээчид үзэж байгаа юм.

Гэрэл зураг