ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөө орой өмнөд африкийн Дурбан хотноо Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзана. Хоёр улсын хамтын ажиллагааны хөгжил болон Сири, Афганистан улсуудын байдлыг тэд авч үзэж хэлэлцэх болно. БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт болох ӨАБНУ-д Путин 3-р сарын 26-нд албан ёсны айлчлалаар хүрэлцэн очно. Нью-Делид 12-р сард айлчлал хийх үеэрээ Путин сүүлийн удаа Сингхтэй уулзсан юм. Орос, Энэтхэг улсууд өөрсдийн байр суурийг НҮБ-ын АЗ дээр уялдан зохицуулж, “их хорь”, БРИКС, РИК буюу \Орос,Энэтхэг, Хятад\, ШХАБ, ЗАХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ оны 9-р сарын 5-6-нд Санкт-Петербург хотод болох “их хорийн” дээд хэмжээний уулзалтад Энэтхэг улсын ерөнхий сайд оролцоно гэж үзэж байгаа юм. 2012 онд орос, энэтхэгийн худалдаа эдийн засгийн хэлхээ холбооны хүрээнд худалдааны эргэлт 11 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоосон байна. Эрчим хүчний салбар тэр дундаа атомын эрчим хүч, хар төмөрлөг, үнэт эдлэл, эм, эмийн бэлдмэл зэрэг салбаруудад хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна гэж албан ёсны айлчлал эхлэхээс өмнөхөн Кремль мэдэгдсэн байна.