ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ӨАБНУ-д албан ёсны айлчлалаар өнөөдөр хүрэлцэн очих ба тэнд БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцох юм. Өнөөдөр Путин ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зуматай хэлэлцээр хийх юм. Хоёр улсын стратегийн түншлэлийн тухай тунхаглалд болон цэрэг техинкийн хамтын ажиллагаа, боловсрол, эрчим хүч, шинжлэх ухаан ба технолог, тээврийн салбаруудад хамтран ажиллах тухай баримт бичгүүд зэрэгт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Харин лхагва гариг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын хамгийн гол өдөр болно. Дээд хэмжээний уулзалт Дурбан хотод болох ба Африк тивийг аж үйлдвэржүүлэх, нэтгэх, хөгжүүлэх зорилгоор БРИКС-ийн орнууд түншлэх асуудал гол сэдэв нь болох юм. БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүнүүд эдийн засгийн асуудлын хамт сирийн хямрал, Иран улсын эргэн тойрны байдал, ойрхи дорнодын зохицуулалт зэрэг олон улсын цаг үеийн асуудлуудыг бас хэлэлцэх болно.