Хүн амын ядуу давхарагын боловсрол эзэмших явдлыг хүртээмжтэй болгох замаар зохих хөтөлбөрийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэж ядууралтай хийх тэмцлийг хятадын засгийн газар 2013 онд идэвхжүүлнэ. Албан ёсны мэдээгээр 2012 онд төв засгийн газар тус улсын хөдөө нутгийн ядууралтай тэмцэхэд зориулж 299,6 тэрбум юань буюу 48,2 тэрбум доллар гаргаж өгсөн байна. Энэ нь 2011 оны үзүүлэлтээс 32%-иар их байгаа юм гэж өнөөдөр хятадын “Чайна дейли” сонин бичсэн байна. Сүүлийн жилүүдэд хятадын хөдөө нутагт амьдардаг хэт ядуу хүмүүсийн тоо 122 саяаас 99 сая хүн болж цөөрсөн байна. Одоогийн байдлаар хөдөө нутгийн оршин суугчдын жилийн хамгийн бага орлого нь 1274 юань буюу 202 орчим доллар байгаа юм. Ядууралтай хийх тэмцэл нь хоцрогдсон нутгуудад бэлэн мөнгө цутгахаар хязгаарлагдаж болохгүй гэж хятадын төр засаг үзэж байна. Хүн амын ядуу давхарагын төлөөлөгчидөд боловсролыг хүртээмжтэй болгох нь хамгийн чухал зорилго гэж БНХАУ-ын Төрийн зөвлөл үзэж байна. Иймээс тус улсын хөгжил муутай хөдөө нутгийн оюутнуудын дээд сургуульд орох квотыг энэ жил нэмэгдүүлнэ гэж БНХАУ-ын засгийн газар үзэж байна.