Сири улсад 3-р сарын 19-нд химийн зэвсэг хэрэглэс эн явдлыг мөрдөн байцаахад НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн улсуудын мэргэжилтнүүд оролцох ёстой гэж ОУ үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Геннадий Гатилов өөрийн Твиттертээ ингэж бичсэн байна. Мөрдөн байцаалтад оросын химичдийг оролцуулах нь бодит байдлыг илэрүүлэхэд тус болно гэж тэр үзэж байна. Алеппо мужид сөрөг хүчний дайнчид химийн зэвсэг хэрэглэсэн гэж Сири улсын төр засаг үзэж байгаа юм. Энэ бузар булай үйлдлийг мөрдөн байцахыг НҮБ-аас Дамаск хүссэн байна. Заавал мөрдөн байцаах болно гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгджээ.