Тэрбумтануудын худалдаж авдаг хэт өндөр үнэтэй байраараа Москва дэлхийн томоохон 10 хотуудаас 5-рт орсон байна гэж Сэвиллс компанийн судалгаанд бичсэн байна. Сүүлийн 7 жил дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тэрбумтануудын даяарчлалыг хамарсан идэвхижилээс болоод энэ салбарын үл хөдлөх хөрөнгийн үнэ хоёр дахин өссөн байна гэж тус компани мэдээлсэн байна. Оросын нийслэлийн “хэт өндөр үнэтэй” байрны 1 ам метр талбайн үнэ нь дундажаар 46,2 мянган долларт хэлбэлзэж байна. Тэрбумтануудын Москва хотод худалдан авч байгаа байрны дундаж талбай нь 427 ам метр юм. Нэг шоо метр нь 117,1 мянган долларын үнэтэй Гонконг 1-р байрт, 81,4 мянгын үнэтэй Токио 2-р байрт, 56,8 мянгын үнэтэй Лондон 3-р байрт тус тус орсон байна.