Сибирийн өмнөд хэсгийн Кемерово мужид хүмүүс ойн зэрлэг амьтдад туслаж байна. Жил бүрийн өвөл амьтны ертөнцийг департаментын ажилтанууд тайгын ойн амьтнуудыг хооллох газруудыг тусгайлан байгуулаад байна.Үүний ачаар сибирийн хахир хатуу өвлийн нөхцөлд мянга мянган ойн амьтад амийг аварчээ.

Кемерово муж нь Сибирийн тайгын яг төвд оршдог юм. Орон нутгийн ойд олон тооны ан амьтад болон шувууд байдаг. Кемерово мужийн ойд хандгай, марал болон бор гөрөөс байдаг. Өвөл энд хасах хэмтэй хүйтэн байдаг бөгөөд маш их цас ордог. Өвлийн хамгийн хахир хүйтэнд туурайт амьтнууд хөлдөж үхэхийн ирмэг дээр тулж ирдэг. Цас их орсноос болоод тэд тайгаар чөлөөтэй явж, бие даан хоолоо олж идэж чадахгүйд хүрдэг. Эдгээр амьтны тархалаа болон биологийн төрлүүдийг хадгалахын тулд Кемерово мужид тэдгээр амьтнуудад зориулан хүнс хоол бэлтгэх болон зэрлэг амьтнуудыг хооллох хөтөлбөр хэрэгжиж буй юм.

Зун ан амьтныг хамгаалах ертөнцийн мэргэжилтэнүүд тэдэнд зориулан өвлийн хүнс тэжээлүүдийг бэлтгэдэг. Агуулахуудад 100 тонн өвс, 25 тонн овьёс, 35 тонн давс болон 5000 модны мөчир бэлтгэдэг. Тайгад цас орохоос өмнө хандгайн замын огтолцоон дээр хэдэн арван хүнс тэжээлийн газруудыг байгуулдаг. Өвөл амьтан хамгаалагчид эдгээр тэжээлийн газруудыг хүнсээр дүүргээд, амьтдын идэвхийг ажигладаг. Хамгийн их хүнс тэсгэм хүйтэн, их цасны үед ордог. Өвлийн хамгийн хүйтэн үеүүдэд хандгай, буга болон хар сүүлт бор гөрөөс нь чухамдаа тэжээлд бүрэн ордог. Амьтдыг хамгаалагчид өдөрт гурван удаа тэдгээрийн хүнсийг сэлбэх болдог. Нэг бор гөрөөсөнд гэхэд л хоногт 1 модны багц мөчир, 200 грамм өвс болон 50 грамм тариа шаардагддаг. Амьтдыг хамгаалах байгууллагын мэргэжилтэнүүд эрдэсийн тэжээлд их ач холбогдол өгдөг. Тэжээлийн байрны дэргэд нэг савтай хужир тавьдаг. Өвлийн турш ан амьтад 10 кг хужир долоодог.

Жил бүр Кемерово мужийн ой модонд ан амьтдыг 100 өдрийн турш хооллодог. Өнгөрсөн өвөл маш хүйтэн хатуу өвөл болсон. Ер нь бол туурайт амьтнууд хүнээс зугтаж, тэднийг явсны дараа тэжээлийн газар ирж иддэг. Энэ өвлийн улирал нь маш их цастай ер бусын өвөл болж байгаагаас хандгай, буга болон бор гөрөөс нь хүнээс айхыг больж, хоолохоор ирэх болжээ. Илүү их хүйтэн, цастай үед тэд тэжээлийн байрнаас холдолгүй, шинээр хүнс аврахыг харуулдан байх аж.