Москва болон Бээжин ПДХ системийн салбарын харилцан ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ярилцан тохиролцов. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Зинпин нарын Москвад болсон ДХУ-аас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурьджээ. Уг баримт бичигт хоёр орны тэргүүн нар нь олон улсын хамтын нийгэмлэгийг ПДХ системийг байрлуулахдаа хянуур байхыг уриалжээ.

АНУ-ын саяхан гаргасан өөрийн даяаршлын өнгө аястай ПДХ системийг БНАСАУ-ын пуужингийн дайралтуудын эсрэг байрлуулах шийдвэртэй холбоотой Орос болон Хятад улсууд нь нийтлэг байр суурийг боловсрууллаа. Тухайлбал, АНУ Аляска дээр амдан устгах пуужин 14-г байрлуулаж Японд радиолокацын хяналтын хоёр дахь станцыг суурилуулах болоод өөрийн түнш Өмнөд-Солонгосын пуужингийн чадавхийг нэмэгдүүлэх гэж буй нь тодорхой болсон. Москва, Бээжинд эдгээр нь дэлхийн стратегийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч АНУ нь БНАСАУ-ын пуужингийн туйлын хязгаарлагдмал чадавхийн хариуд туйлын ер бусын хариу барихаар бэлтгэж байна гэж Орос улсын пуужингийн цэргийн штабын дарга асан Виктор Есин ингэж ярьж байна: «АНУ нь даяаршлын ПДХ системийг Орос, Хятад улсуудын цөмийн хүчийг бууруулах зорилготой хийж байна. АНУ-ын БНАСАУ-д барих хариу бол яавч пропорцтой байхгуй нь ойлгомжтой. Тиймээс үүнд юуны түрүүнд, үүнд Хятад улс түгшиж байна. АНУ сөргөлдөн, түншээ хайхын зэрэгцээ Орос улсыг ПДХ системд мөн сэтгэл дундуур үлдэнэ гэдгийг мэдэж байгаа.

Шинжээчид одоогоор Орос Хятад улсууд ПДХ системийн салбарын өөрийн үйл ажиллагаануудаа хэрхэн тодорхой зохицуулахыг хараахан таамаглаж чадахгүй байна. Тухайлбал, үүнд тэдний АНУ- ын Ази дахь ПДХ системийн хамтарсан эсрэг арга – хэмжээнүүд орж буй юм. Нөгөөтэйгүүр, Нийгэм-улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев тэмдэглэхдээ, Хятад улс нь Орос улсаас ялгаатай нь, пуужингийн дайралтуудыг харуулах цогцолбор системүүд үгүй.

АНУ-ын ПДХ систем нь Аляскаас Австрали хүртэл бүтэн цагариг болж байна. Гортигт Япон, Өмнөд-Солонгос, Филиппин орж байна. Хятад эдгээр хилүүдийн ПДХ системд онцгой анхаарал хандуулах болно, яагаад гэвэл, тэдний тив хоорондын баллистик пуужингуудын салбарын боломжууд хязгаарлагдмал.

Орос болон Хятад улсууд нь пуужингуудын дуудлагууд болон заналхийллүүдэд хамтдаа хариу өгч байхаар тохиролцсон. Энэ тухай Владимир Путин болон Си Зинпины хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. Төрийн хоёр тэргүүн нар олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүдийг ПДХ системийг байрлуулах асуудлуудад нухацтай хандахыг уриалсан. Үүнийг хоёр тэргүүн Япон, Өмнөд –Солонгост хандаж хаяглажээ. Тэд АНУ-ын азийн ПДХ системийн хэсгийг эх орондоо суурилуулахыг зөвшөөрсөн гэж Улстөрийн судалгаа шинжилгээ, прогнозын төвийн тэргүүн Андрей Виноградов ийн ярьж байна.

Шийдвэрлэхэд хялбар бус нилээд хэдэн асуудал бий. Энэ бол АНУ-ын ойрын түншүүд - Япон болон Өмнөд-Солонгосын байр суурь юм. Тэд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн улмаас түгшсэн нь үндэслэлтэй. Гэсэн хэдий ч, Хятад улсын эдийн засаг - улстөрийн жин нэмэгдэх тусам, эдгээр орнуудын улстөрийн элитүүд Хятадын цаашдын гадаад бодлогоос түгших болно. Тиймээс АНУ- ын цэргийн стратегийн байршилийг, тэр тусмаа батлан хамгаалах төлөвлөгөөндөө албан бусаар байлгахыг нь аль аль орон нь дэмжиж байна. Эдгээр нь ялангуяа, Хятад улсын хөрш зэргэлдээ орнуудтайгаа арлуудын болон усан дорх газруудтай холбоотой нутаг дэвсгэрийн өсөн нэмэгдэж байгаа маргаануудтай холбоотой болж буй юм.

Орос болон Хятад улсууд нь ПДХ системийн тулгамдсан асуудлаар нэг бус жил хамтран ажиллаж байна. Одоо үйл ажиллагаагаа хамтран явуулах тухай яригдаж байна. Нийтлэг заналхийллүүд болон аюулгүй байдлын дуудлагууд нь чухамдаа Москва болон Бээжингийн хооронд хамтын ажиллагааны хөгжлийн шинэ цонхыг нээж байна. БНХАУ-ын дарга Си Зинпины Орос улсад хийсэн төрийн айлчлал нь тэд үүнийгээ шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна гэдгийг харуулсан юм. Тухайлбал, ийм нарийн мэдрэмжтэй ПДХ системийн салбарт.