Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингх өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, 3-р сарын 26-27ны өдрүүдэд ӨАБНХУ-д явагдах БРИКС-ийн ДХУ-ын үеэр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талын харилцааны талаар хэлэлцэн ярилцах болно гэжээ. Тэрээр Путинтэй 2012 оны 12-р сард Нью-Делид дээд хэмжээний түвшинд амжилттай йхисэн уулзалтын дараа хүрсэн Орос-Энэтхэгийн харилцааны дэвшлийн сауудлаар санал солилцох төлөвтэй байна гэж Сингх мэдэгдэв. Түүний ярьснаар, тэр Дурбанд БНХАУ-ын дарга Си Зинпинтэй хийх “ууулзалтыг” тэсч хүлээж байна гэжээ. Ерөнхий сайд цааш хэлэхдээ, хоёр орны харилцааны таяг тойргийг эерэгээр хадгалан, цаашид чухал ач холбогдолтой хоёр талын харилцааг бэхжүүлэх талаар хэлэлцэн ярилцахаар төлөвлөж байна гэлээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн Энэтхэгт хийсэн айлчлалыг дүгнэж хэлэхдээ, өнгөрсөн оны эцсээр хоёр улсын хооронд цэрэг техникийн хамтын ажиллагааны салбарт нийт 3 тэрбум долл. гэрээ байгулсан гэлээ. Түүнчлэн олон улсын чухал сэдвүүдээр болон орос-энэтхэгийн хамтын ажиллагааны асуудлуудаар нилээд хэдэн хамтарсан чухал мэдэгдэлүүдийг хийсэн.