Өмнөд Солонгос болон АНУ-ын хооронд гарын үсэг зурсан цэргийн шинэ протокол нь хоёр улсад Умардын талаас ялимгүй заналхийлэлд хариу цохилт өгөх боломжтой. Энэ тухай өнөөдөр Өмнөд Солонгосын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ким Мин Сок хэвлэлийн бага хурал дээр хэллээ. Энэхүү протоколыг баасан гаригт Пхеньян хиймэл дагуул болон пуужингийн шинэ туршилттай явуулсны улмаас Солонгосын хойгийн байдал хурцадмал болсонтой уялдуулан гарын зуржээ. Одоогийн цэргийн хэлэлцээрийг 1953 онд байгуулсан бөгөөд АНУ нь томоохон мөргөлдөөний үед оролцоно гэж заасан байдаг аж.