Оросын нийслэл хотод ням гаригийн өглөө нэг хоногийн дотор сарын дундажийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний их цас орлоо гэж Интерфакс агентлаг Москва хотын болон Москва орчмын Ус цаг уурын товчооноос мэдээлснийг уламжлав. Сүүлийн хоногуудад Москва хотод 3-р сард нийт 34 мм цас орох хэвийн хэмжээнээс 11 мм илүү цас орлоо гэж уламжилжээ. Өнөөдөр Москвад цас үргэлжлэн орж байгаа бөгөөд цасны эрч арай суларчээ. Оросын нийслэлийн нилээд хэдэн дүүргүүдэд их цас орсны улмаас тээврийн хөдөлгөөн хүндрэлтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын европын хэсгийн хотуудад өмнө зүгээс хүчтэй салхи тавьж, цас орсоы уллмаас Курск, Тула болон бусад хотуудад байдал нилээд хүнд байна.