БНХАУ-ын дарга Си Зинпин өнөөдөр гадаадын айлчлалаа Танзанид үргэлжлүүлж байна. Өнөөдөр тэрээр Дар-эс-Саламд хятад-африкийн харилцаанд зориулсан үг хэлэх юм. Айлчлалын явцад Хятад болон Танзаний хооронд эдийн засаг, соёлын салбарын 20 орчим хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна. Үүний дараа БНХАУ-ын дарга Дурбанд хүрэлцэн очиж, 3-р сарын 26-27-ны өдрүүдэд явагдах БРИКС-ийн орнуудын ДХУ-нд оролцоно. БНХАУ ын даргын Африк тивээр хийх айлчлал нь Бүгд Найрамдах Конго улсад өндөрлөнө. Хятад улс нь Африкийн орнуудын эдийн засагт идэвхитэй хөрөнгө оруулж байна. Тухайлбал, түүхий эд, хөдөө аж ахуй болон дэд бүтцийн хөгжил зэрэгт. 2012 оны дүнд БНХАУ, африкийн орнуудын хоорондын хөрөнгө оруулалтын хэмжээ 200 тэрбум долл.хүрч байна.