Ням гаригаас даваа гаригт шилжих шөнө хуралдсан Евробүлгэмийн сангийн сайд нар ээлжит бус хуралдаанаараа Кипрт үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээг 10 тэрбум ам.долл.евро байхаар баталсан тухай Евробүлгэмийн тэргүүн Йерун Дейсселбрум мэдэгджээ. Тэрээр уг хөрөнгийг Никосии руу энэ 5-р сараас эхлэн шилжих болно гэжээ. Түүнчлэн Дейсселблум мэдэгдэхдээ, Евробүлгэм нь Кипрээс 5,8 тэрбум еврог хэмнэхийг шаардаж байснаа хямралын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэх болсны улмаас шаардахгүй гэжээ. Эл хөрөнгийн хэмжээг цаашид тодруулах болно гэж цохон тэмдэглэжээ. Өмнө нь Кипрын хоёр дахь томоохон банк болох Laiki bank –инд бүтцийн өөрчлөлт хийх тухай гэрээ байгуулсан нь тодорхой болсон юм. Төлөвлөгөө нь одоогоор тодорхой бус байна. Таамаглаж байгаагаар, 100 мянгаас доош евроны хадгаламжийг тус улсын томоохон банкны бүтэц болох Кипрын Банкинд шилжүүлж магадгүй аж. Бусад хадгаламжууд болон активууд нь бүхэн хэмжээгээр алдагдах аж. Кипрын Банкны хувьд гэвэл, Евробүлгэм нь хөрөнгө сэлбэж хадгалахаар шийджээ. Янз бүрийн сувгуудаас ирж байгаа тоо баримтаар, 100 мянган еврогоос илүү хэмжээний хөрөнгийн эзэд нь өөрсдийн хөрөнгийн 30% болон 40% алдах аж. ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, 100 мянган еврогоос доош хэмжээний хөрөнгийг бүтцийн өөрчлөлтөнд хамрагдахгүй юм. Эдгээр депозитууд нь европын хуулдь тогтоомжийн дагуу баталгаатай юм. Нөгөөтэйгүүр, Дейсселблум хийсэн мэдэгдэлдээ, Кипрын эрх баригчид Кипрт сахүүгийн тусламж үзүүлэхэд хувь нэмрээ оруулах тухай Орос улстай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх ёстой, учир нь энэ нь арлын хувьд дэмжлэг авах ёстой чухал асуудал гэжээ.