БРИКС-ийн орнуудын /Бразиль, ОХУ, Хятад, Энэтхэг болон ӨАБНУ/ 900 гаруй бизнесийн төлөөлөгчид тус бүлгийн тавдугаар ДХУ-ын өмнө өнөөдөр Бизнес-чуулган явуулна. Байнгын ажиллгаатай Ажил хэрэгч “тавын" Уболон БРИКС-ийн хөжглийн банкны цаашдын ирээдүй зэрэг асуудлууд нь өнөөдөр хэлэлцэх гол асуудлууд байна.ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин өмнө хийсэн мэдэгдэлдээ, БРИКС-ийн орнуудын бизнес хүрээнийхний оролцоотой “Орос улс БРИКС-ийн түншүүдтэй худалдаа-хөрөнгө орууллатыг хөгжүүлэхэд болон шинээр олон талт бизнес төлүүдийг төрүүлэхэд чухал ач холбогдол өгдөг” гэв. Путины хэлснээр, үүнд БРИСК-ийн Ажил хэрэгч зөвлөл дэмжлэг үзүүлэх ёстой юм. Ажил хэрэгч зөвлөлийн бүрэлдэхүүнд таван орон тус бүрээс төлөөлөгчид орно. Ажил хэрэгч зөвлөлийн 25 гишүүний нэрсийн жагсаалтыг улс орны тэргүүн нар 3-р сарын 27-нд зарлана. Зөвлөл нь салбаруудаар ажлын бүлгүүдийг байгуулж, БРИКС-ийн орнуудын тэргүүн нарт жил бүрийн ДХУ ын тайланг гаргаж байх юм. Бизнес-чуулганд оролцогчид БРИКС-ийн хөгжлийн банк байгуулах тухай асуудлыг анхаарлын гадуур үлдээхгүй бөгөөд анхны хөрөнгийг 50 тэрбум доллар байлгахаар төлөвлөж байна.