Борис Березовский үхлээ. ОУ-ын шинэхэн түүхийн үл ойлгогдох нэгэн хувь хүний амьдрал дууслаа. “Саарал их хамба”, “Кремлийн загалмайлсан эцэг”, “улс төрийн ашиг хонжоо хайгч”... гэх мэт бүхий л хочоор хэвлэлийнхэн түүнийг шагнаж байлаа. Түүний нэр түүхэнд үлдэх бол уу?

Березовскийн нэр 1990-ээд оны дунд үеэс эхлэн үйл ойлгогдох оньсого мэт санагддаг байлаа. Зөвлөлтийн жирийн нэг эрдэмтэн сүүлд нь автомашины дамын наймааачин, зөвлөлтийн гүйцэд боловсроогүй байсан хоршооллын механизмыг чадварлагаар ашиглагч ийм л хүн байлаа. Долоохон жилийн дотор Борис Абрамович оросын төр засгийн бүтцийн хамгийн гол албануудын нэг болох Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч болсон юм.Гэхдээ энэ их үсрэлт зөвхөн Березовскийн зальжин аргаар амжилтанд хүрсэн нь юу л бол.

Ерөөд оны дунд үеэр ноёлож байсан улс төрийн эмх замбараагүй байдал нийгмийн дээд давхарагад олон олон янз бүрийн зальхай амьтадыг гаргаж ирсэн боловч тэднийг эргээд өөрөө залгисан юм. Березовский ч энэ үйлийг тойрч гарсангүй гэж улс төр судлаач Федор Лукьянов тэмдэглэж байна: «Тэр тухайн үедээ тус улсын хамгийн нөлөө бүхий таван хүний нэг болж чадсан юм. Түүнээс маш их зүйл шалтгаалж байсан.

Ямарч шилжилтийн үе үүсгэн байгуулагчдыгаа хэзээ нэгэн цагт шахан гаргадаг жамтай. Березовский ч дараачийн үе шатанд хэнд ч хэрэггүй болж түүний үүрэг эрс багассан юм. Зөвхөн хэрүүл шуугианаас өөр ямар ч үр бүтээлтэй алхамууд хийгдээгүй юм» гэж тэр ярилаа.

Борис Березовскийн нөлөөний оргил үе нь 1996-98 онууд байсан юм. Энэ үед Хойд Кавказад орос цэрийг цус урсаж, алан хядагчдын бөмбөгний дэлбэрэлтэд Москва хотод энгийн иргэд өртөж амь насаа алдан тахир дутуу болж байхад сэтгүүлчид түүний овог нэрийн эхний үсгээр БАБ гэж нэрлэдэг байсан Березовский томоохон санхүүгийн болон медиа-нөөцийг аажмаар өөрийн гарт оруулж байсан юм.

Тэр үеийн ОУ-ын ерөнхийлөгч Борис Ельциний ойрын хүрээний хүмүүс буюу “гэр бүлийнхэн” түүний амжилтын гол хэрэгсэл нь болж байсан гэж хэд хэдэн шинжээчид үзэж байгаа юм. Ельцин засгийн эрхээс буусны дараа Березовскийгоос амжилтын бурхан царайгаа буруулсан юм. Олигархын улс төрийн амжилт шалдаа буусан юм. Бүр 2000 оны 11-р сард оросын прокурорын газар Березовскийд ял тулгах ёстой гэдгээ зарласан юм.

Түүнээс хойш тэрээр оросын газар нутаг дээр хөл тавиагүй билээ. Ивгээлгүй олиграхын үйл ажиллагаа нь хүний амь насыг хороосон улс төрийн инээдэмт жүжиг болон хувирсан юм. Борис Березовский Их Британийн төр засгийн зөвшөөрөлгүйгээр хийхгүй байсан “цусанд дуртай өшөө авагч чекистуудын тухай” жүжигт Аюулгүй байдлын холбооны албаны оргодол офицер Александр Литвиненкогийн үхлийг ашигласан боловч ямарч үр дүн өгөөгүй бөгөөд одоо британийн шүүхийн хоолой дээр тээгэлсэн яс болоод байна. Борис Абрамович өөрөө ч энэ зальхай аргын золиос болох боломжтой байсан юм.

Үүнээс гадна Березовскийн үхэл түүний цөхрөлтийн үр дүн ч байж болох юм. БАБ-ын Роман Абрамовичд олон сая доллар алдсан шүүхийн ажиллагаа, эхнэр асных нь гаргасан гомдлын дагуу шүүх түүний бүх дансыг хаасан явдал хэзээ нэгэн цагт асар их нөлөөтэй байсан бизнесмен, улс төрчийн гарыг нь мухарлаж түүний цаашид гадаадад амьдрах асуудал хурцаар тавигдаж эхэлсэн юм.

Хэдэн сарын өмнө ивгээл алдсан оросын бизнесмен, В.Путинд захидал бичсэн гэж ОУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. Энэ захидалдаа тэр алдаа гаргасныхаа төлөө төрийн тэргүүнээс уучлалт гуйж эх орондоо эргэн ирэх зөвшөөрөл олгохыг түүнээс гуйсан байна.

Юу ч, ямар ч байлаа гэсэн Березовский гэдэг хүний амьдрал үүгээр дууссан. Харин иймэрхүү маягын зальжин этгээдүүдийн хувьд нилээд өвөрмөц маягаар дууслаа гэж Төрийн Думын депутат, оросын сэтгүүлч Александр Хинштейн үзэж байна: «Үхэл, амьдрал хоёр бүх зүйлийг өөрийн байранд нь тавьдаг юм.

Энэхүү төгсгөл нь түүний сүүлийн үеийн амьдралын зүй ёсны бариа юм. Аливаа юмыг бүтээхийн төлөө биш сүйтгэхийн төлөө байсан зөвхөн өөрийгөө боддог, өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүс, эх орноо зөвхөн ашиг хонжоо олох зүйл гэж үздэг амиа хичээсэн зарчмаар амьдарч байсан хүн Эх орноосоо алс холд, найз нөхөдгүй, хайр сэтгэлгүй, ажил хөдөлмөргүй, хүндэтгэлгүй хамгийн гол нь Эх оронгүйгээр өөрийн амьдралаа дуусгалаа. Миний бодлоор энэ нь зөвхөн зүй ёсны ч биш сургамжтай зүйл юм» гэж тэр ярилаа.

Гэрэл зураг