Орос оронд өвөл үргэлжилсээр байна. Гуравдугаар сарын сүүлчээр Орос улсын төвийн нутгуудаар хэт хүйтэрч байна. Зарим газар шөнөдөө хасах 25 градус хүрч байна. Их хэмжээний цас унаснаас болж зарим бүс нутгуудад онц байдал зарлаад байна. Москвагаас өмнө зүгт 500 километрт оршдог Курск хотод энэ гамшиг хэдэн өдөр үргэлжилж байна. Цас орохын зэрэгцээ хүчтэй цасан шуурга шуурснаас болж зам огт харагдахгүй болсон байна. Тус хотод машины дундаж хурд цагт 30 километр байна. ОБЯ-ны шаардлагаар тус бүсэд онц байдал зарлаад байна. Москвад бас цас шуурч байна. Москвагийн бүсэд цасан шуурга мягмар гаригийг хүртэл үргэлжилнэ гэж цаг уурчид мэдээллээ. Оросын нийслэлд агаарын температур хасах 7-9 градуст хүрээд байна. Москва хотын цасыг арилгах ажилд 7 мянган нэгж тусгай зориулалтын техник ашиглаж байна. Цас ихээр орж байгаа ч гэсэн москвагийн онгоцны буудлууд хэвийн ажиллаж байна.

Гэрэл зураг