“Дэлхийн цаг” экологийн арга хэмээний үеэр Москва 5 мегаватт эрчим хүч хэмнэсэн байна гэж хотын түлш эрчим хүчний аж ахуйн департаментийн дарга Павел Ливинский мэдээлсэн байна. Хэмнэсэн эрчим хүчний үнэ нь 26 мянган рубль буюу 840 доллар болсон байна. Москва хот эрчим хүчинд хэмнэлттэй гэрлийн диодуудаар гэрэлтүүлдэг учраас хэмнэсэн эрчим хүчний үнэ тийм их бус байгаа гэж мэргэжилтэн тодруулсан байна. “Дэлхийн цаг”-ны үеэр оросын нийслэлийн Кремль, Улсын их дэлгүүр зэрэг 90 байшингийн гэрэлтүүлгийг унтраасан байна. Москвагийн 20.30 минутын кремлийг цагны дуугаар гэрлийг унтраасан байна. Энэ ажиллагаа эхлэхээс өмнө Улаан талбай дээр 200 орчим хүн цугларсан байлаа. Яг гэрэл унтраах үеэр тэдний уухай Улаан талбайгаар нэг цууриатлаа. Мөн Улаан талбай дээр ОУ-ын Байгалын баялаг, экологийн яамны сайд Сергей Донской хүрэлцэн ирсэн байна.

Гэрэл зураг