Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид таны сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч сонсоорой. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү?

 

Энэ жил орос улсад урьхан хавар оройтон айлчилж байна. Олон бүс нутгуудад цасан шуургатай, жавартай хүйтэн байсаар. Гэхдээ хаврын сэтгэлийн хөг ямарч цаг агаараас шалтгаалдаггүй нь сайхан. Оросын олон иргэд ирэх амралтаа хэрхэн өнгөрөөх талаар төлөвлөж, аялалын тухай мөрөөдөж эхлээд байна. Манай сонсогчдын дунд аялах дуртай хүмүүс олон байдаг. Тэдний нэг Улаанбаатар хотын оршин суугч, Цэндмаа бидэнд цахим шуудангаар илгээсэн захидалдаа:

«Сайн байцгаана уу? “Оросын дуу хоолой” радиогийн эрхэм нөхдүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье! Би танай радио нэвтрүүлгийг олон жилийн турш сонсож байна. Надад танай бэлтгэж явуулдаг нэвтрүүлгүүд их таалагддаг гэдгийг би энэ ялдамд хэлмъе! Би аялалаар явах их дуртай, өгөн үзээгүй улс орнуудыг нээхийн хамт, тэдний үндэсний өвөрмөц онцлогуудыг мэдэж авах нь их сайхан байдаг. Бас бэлэг дурсгалын зүйлүүд цуглуулдаг. Улс бүрдийн ундэсний хоолыг амтлаж үзэхийг эрмэлздэг. Одоо олон оронд фаст –фуд ихэд дэлгэрчээ. Орос улсад ийм хоолны газрууд бий юу, тэдгээрийн онцлог юунд байдаг тухай ярьж өгнө үү?»

Фаст-фуд гэдэг нэр томъёо бол түргэн хоол гэсэн утгатай үг юм. Түргэн хурдан бэлтгээд зогсохгуй, үйлчлүүлэгчидээ амттай хоолоор үйлчилж, тавтай идэх боломж олгодгоороо давуу талтай. Өнгөрсөн зууны сүүл үеэс түргэн хоолны зоогийн газрууд анх газар дэлгэрчээ. Өнөөдөр дэлхийн бараг л улс орон бүрт америкийн McDonalds сүлжээний дор хаяж нэг түргэн хоолны газар ажиллаж байна. Саяханыг хүртэл McDonalds нь дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ байсан, тэгвэл одоо тэдгээрийг бусад фирмүүдийн түргэн хоолны газрууд замаас нь шахаж байна. Орос улсад Макдональдсын хоолны газруудаас гадна гадаадын түргэн хоолны олон пүүсүүд байх бөгөөд, тэдгээрт төрөл бүрийн талхны хавчмалуудыг болон тахианы махтай олон төрлийн зуушаар үйлчилдэг. Оросын иргэд тус улсад ирсэн гадаадын зочид нь “Картошка” /”Төмсхөн”/ нэртэй түргэн хоолны сүлжэээгээр үйлчлүүлэхдээ тугалган цаасанд ороож шарсан төмсийг төрөл бүрийн салатны хамт, олон төрлийн хачиртай бин, хуушууртай /”пирожки” /амтархан идэх боломжтой юм. Хамгийн гол нь түргэн хоол бол төдийлөн эрүүл хүнс огт биш гэдгийг санаж явах ёстой юм.

Бидэнд Өмнөговь аймгаас цахим шудангаар Ё.Бямбажав захидал ирүүлжээ:

«“Оросын дуу хоолой” радиогийн байнгын сонсогчийн хувьд би танай нэвтрүүлгүүдийг их үнэлдэг юм. Та бүхний бэлтгэсэн нэвтрүүлгийг өдөр бүр алгасалгүй сонсохыг хичээдэг. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Владимир Высоцкийн дуунууд их таалагддаг гэж бичжээ. Бямбажав гуай захидалдаа, нэгэн асуулт тавьсан байна. Орос улсад олон арван жилийн турш гадаад хэлний толь бичгүүд гарч байсан. Ялангуяа, В.Мюллерын толь бичиг их нэртэй байсан, энэ толь бичиг одоо хэвлэгддэг үү, хэдэн удаа хэвлэгдэж байсан тухай ярьж өгөхийг хүсчээ .»

Юуны өмнө бидний ажлыг үнэлж, бүлээн дулаан сэтгэгдлээ бичиж ирүүлэхийн хамт таны ирүүлсэн Ногоон дарь эхийн зурганд талархсанаа илэхрийлье. Одоо таны асуултанд хариулъя. Владимир Мюллерын нэр Орос улсад төдийгүй, гадаадын хүмүүсийн нэг бус үеийнхэнд танил гэж бодож байна. Тэр бол хэлний мэргэжилтэн, орчуулагч, багш болон шекспир судлаач байсан юм. Юуны өмнө Владимир Мюллер бол ЗСБНХУ-ад хамгийн их дэлгэрсэн болон одоо үед ч Орос улсад эрэлт хэрэгцээтэй байгаа нэрт англи-орос толь бичгийн зохиогч нь юм. Энэхүү толь бичиг нь анх 1931 онд гарсан бөгөөд үүнээс хойш 60 гаруй удаа хэд дахин шинэчлэгдэн хэвлэгдэж байсан. Толь бичиг нь товч, тодорхой бичлэгээрээ болон хэрэглэхэд хялбараараа ялгарч байсан. Олон толь бичгүүд Мюллерын толь бичгийг хуулбарласан байдаг. Хэл шинжээчид болон орчуулагчдын ихэнхи нь одоо хирнэ ХХ зууны 70-аад онуудад хэвлэгдсэн Мюллерын толь бичгүүдийг үнэлж байдаг.

Бямбажав гуай, одоо танд зориулж Владимир Высоцкийн дуулсан нэгэн шог дууг сонсгоё. Танд таалагдах байхаа. “Диалог у телевизора “/“Телевизорын дэргэдэх харилцан яриа”/нэртэй дууг хүлээн авч сонсоно уу.

Дараагийн захидал биднийг гайхшрууллаа. Энэ захидлын эзэн Улаанбатаарын оршин суугч 85 настай Наран гуай юм:

«“Сайн байцгаана уу? Би Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийг олон жил сонсож ирсэн. Эгч нь өндөр настай. Саяхан 85 хүрлээ. Би амьдралынхаа ихэнхи үеийг хөдөө, мал маллаж өнгөрөөсөн. Хэдэн жилийн өмнө хотод амьдардаг хүүхдүүдээ бараадан Улаанбаатарт нүүж ирсэн. Би идэвхитэй амьдралыг дэмждэг, нилээд хэдэн өндөр настай хүмүүстэй танил. Тэдэнтэй холбоотой байдаг. Оросын өндөр настай хүмүүсийн тухай ярьж өгвөл бидэнд сонин байна. Бид бас зөвлөлтийн үеийн дуу хөгжимд их дуртай, дуу хөгжмийн хөтөлбөртөө олонтоо оруулж байгаарай гэж захимаар байна” гэжээ.”

Наран гуай, танд баярлалаа. Урт наслаж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Оросын эрдэмтэд Орос улсад 90 –ээс дээш настай 350 мянга орчим иргэдын тоог гаргажээ. Тэд хоёр зууныг дамжсан сонирхолтой амьдралыг туулсан. Настангуудын ихэнхи нь эмэгтэйчүүд. Өндөр настай эрэгтэйчүүдийн тоо хамаагүй бага аж. Урт наслагчдын ихэнхи нь идэвхитэй амьдралыг үргэлжлүүлсээр байна. Тэд аялалаар явж, зуслангийнхаа ногооны талбай дээр ногоогоо тарьж, мал маллаж байна. Хотын зах руу гарах боломжгүй нэгэн нь орос улсын ихэнхи хотуудад нээгдсэн настай хүмүүсийн төвүүдэд очиж цагаа зугаатай өнгөрүүлэх боломжтой юм. Тэнд кино үзэж, гар урлалын зүйлс хийж, уран сайханд оролцох болон тусгай хөтөлбөрөөр боловсруулсан биеийн тамирын дасгал хийж, ижил настангуудтайгаа болон залуу сайн дурынхантай харилцаж цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.

Өндөр настай эдгээр хүмүүсийн зарим нь өөрийнхөө наслалтыг алиа хөгжилтэй хүлээж авдаг байхад, зарим хүн туйлдаж ядарсан ч байдаг. Гэсэн ч Орос улсын урт наслагчид нь манай улсын түүхийн амьд цонх юм . Тэдний туулсан амьдрал ямарч сурах бичгүүдээс илүү амьдралын тухай өгүүлнэ.

Харин одоо Наран гуайдаа, зориулж Георгий Мовсесяны хөгжим, “Мои года” дууг сонсгоё. “Миний нас хэмээх” энэ дууны шүлгийг нэрт яруу найрагч Роберт Рождественский зохиожээ.

 

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг үргэлжилж байна.

« Өвөрхангай аймгийн Тэгшээ бидэнд ирүүлсэн захидалдаа, хоёр хүсэлт тавьжээ. Түүний өвөг эцэг маркны сайхан цуглуулгатай байсан бөгөөд тэр үргэлжлүүлэн цуглуулж байгаа тухайгаа бичжээ. ЗХУ ын ховор маркны цуглуулганы тухай ярьж өгөхийг хүсчээ. Түүнчлэн тэр “Мумий тролль” хамтлагийн дуунаас сонсгохыг биднээс хүсчээ. Бид таны хүсэлтүүдийг дуртай биелүүлье.»

Маш сонин байна. Тэгшээ! Бид ЗХУ ын үеийн хамгийн нэрд гарсан шуудангийн зарим маркуудын тухай ярьж өгье. ЗХУ ын хамгийн ховордсон марк бол 1931 онд гарсан “Аспидно-синий дирижабль” буюу “Дирижаблестроение в СССР”/ ”ЗХУ-ын нисэх төхөөрөмжийн байгууллалт “/ цуврал маркууд юм. Маркан дээр бөмбөрцөг дээрх нисэх төхөөрөмжийг дүрсэлсэн байдаг. Энэ цуврал маркууд нь ЗХУ –ад агаарт хөрөхийг маш их сонирхох болсон тэр үед гарсан. Энэ төрлийн маркуудын ховордсон явдал нь тухайн цаг үед хар хүрэн өнгөөр 3 мянган ширхэгийг гаргахаар төлөвлөж байтал, аспидын будаг хар хөх болж гарснаас маркийг бага тоогоор гаргасан нь ховордоход хүргэжээ.

ЗХУ –ын үеийн ховордсон маркуудтай холбоотой өөр нэгэн түүх бол “ “Будь героем!” /”Баатар болоорой! ”/ маркийн түүх юм. Энэ маркийг 1941 онд Эх орны дайнд зориулан гаргажээ. Маркан дээр улаан армийн цэрэг ээжтэйгээ фронтод явахынхаа өмнө салах ёс гүйцэтгэж байгааг дүрслэн харуулжээ. Маркийн санааг зөвлөлтийн гэрэл зургийн мастер Корецкийн “Будь героем!” цэргийн зурагт хуудаснаас сэдэвлэн авчээ. Уг маркийн тал хэсгийг 1944 онд шуудангийн салбаруудад тараажээ. Харин нөгөө хэсэг нь Москва хот бөмбөгдөлтөнд өртөх үед устжээ. Тиймээс дайны үеийн анхны марк ховорджээ.

Одоо Тэгшээ таны хүсэлтийг биелүүлж, “Мумий тролль” хамтлагийн дууг сонсгоё. “Невеста” /”Сүйт бүсгүй” / дууг тус хамтлаг дуулна.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.