Киприйн асуудлаарх еврогийн бүсийн 17 орны сангийн сайд нарын зөвлөл буюу Евро бүлэглэлийн яаралтай уулзалт тус улсын ерөнхийлөгч Никос Анастасиадисын оролцоотойгоор өнөөдөр Брюссельд болно. Энэ арлын улсын аврах уу? эсвэл дампууруулах уу? гэсэн асуудлыг энэ уулзалтаар шийдэх юм. Сайд нар Киприйг аврах төлөвлөгөөг 3-р сарын 25-наас өмнө батлах ёстой, учир нь арлын банкуудыг шуурхай ликвидэд оруулж санхүүгийн хямрал хүргэхгүй тулд Европын ТБ-ны дэмжлэг үзүүлж байгаа хугацаа энэ өдөр дуусах юм. Энэ төлөвлөгөөнд тус улсын хамгийн том банк болох Кипрын банканд байгаа 100 мянгаас дээш еврогийн хадгаламжид 20%-ийн нэг удаагийн татвар, бусад банкуудад 4%-ийн татвар тус тус ногдуулахыг заасан байгаа юм. Үүнээс гадна хямралтай тэмцэхийн тулд тэтэвгэрийн болон нийгмийн хүрээний сангуудын хөрөнгийг оруулах болно. Хэрвээ энэ төлөвлөгөө батлагдвал олон улсын зээлдэгчдийн зүгээс Кипр улс 10 тэрбум евро авах боломжтой болох юм. Хэрвээ байдал эсрэгээр эргэвэл Никосии дампуурлын бодит ирмэгт тулах болно.