Сүүлийн 13 жил Их Британи улсад амьдарч байсан 67 настай Борис Березовский Лондон хотноо таалал төгслөө. Энэ бизенсмений төрөл төрөгсөд нь бямба гаригт энэ тухай мэдээлсэн байна. Березовский өөрийнхөө байшингийн ариун цэврийн өрөөнд нас барсан байжээ. Түүний өмгөөлөгч Александр Добровинский үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байж болзошгүй гэж үзэж байна. Мөн өөрөө өөрийгөө егүүтгэсэн байж магадгүй гэсэн хувилбарч байгаа юм. Березовскийн цогцст хүчирхийллийн ул мөр байгаагүй байна. ОУ-д түүнийг хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэгт буруутгасан юм. Үндсэн сэжигтний үхлийг албан ёсоор баталсны дараа хэргийг хаана гэж Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдсэн байна. Хэдэн сарын өмнө ивгээл алдсан оросын бизнесмен В.Путинд захидал бичсэн гэж ОУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. Энэ захидалдаа тэр алдаа гаргасныхаа төлөө төрийн тэргүүнээс уучлалт гуйж эх орондоо эргэн ирэх зөвшөөрөл олгохыг түүнээс гуйсан байна. Березовскийн 1946 онын 1-р сарын 23-нд Москвад төрсөн юм. Бизнесмен 2000 онд Их Британи улсад цагаачилсан байна.