ОХУ-ын парламентын дээд танхим Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко Орос, Хятад улсуудын бүх талын хамтын ажиллагаа тэр дундаа парламентын түвшин дэх ажиллагааг нэмэгдүүлхийн төлөө байгаагаа илэрхийллээ. БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзахдаа тэрээр хятадын тэргүүний ОУ-д хийж байгаа айлчлал бол улс төрийн томоохон үйл явдал гэж мэдэгдсэн байна. Хятад улсын парламенттай үр бүтээлтэй хэлхээ холбоог хөгжүүлэх нь оросын парламентын тэргүүлэх чиглэл гэж Матвиенко нэмж хэлсэн байна. Холбооны зөвлөлийн хүрээнд Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хуралтай хамтран ажиллах асуудал хариуцсан парламент хоорондын комисс ажиллаж байгаа гэдгийг тэрээр сануулсан байна. Парламент хоорондын харилцан хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийг асуудлаар хязгаарлахгүй соёл, боловсрол болон хил орчмын хамтын ажиллагааг хамрах ёстой гэж Матвиенко үзэж байна. Үүнтэй холбогдуулан Алс Дорнод болон Зүүн Сибирийн бүс нутгийн хурдавчилсан байдлаар хөгжүүлэхийг ОХУ сонирхож байгаа гэдгийг Матвиенко санууллаа. Си Зиньпин Матвиенког дэмжиж байгаагаагаа илэрхийлээд парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны үндсэн хэсэг нь гэж тэмдэглэлээ.