Хятад, Орос улсууд ойрын хөршүүд, найрамдалт гүрэнүүд, стратегийн түншүүд. БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвад оросын хятад судлаачидтай уулзахдаа ингэж мэдэгдлээ. “Бие биенийхээ тухай харилцан зөв ойлголтыг бий болгох нь” хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн болон ирээдүйн үндсэн зорилго юм гэж тэрээр тэмдэглэсэн байна. Одоо ОУ-д хятадыг ихэд сонирхож, олон залуучууд хятад хэл сурч байгаа нь эерэг хандлага гэж Си Зиньпин тэмдэглэлээ гэж ОДХ радиогийн сурвалжлагч мэдээлсэн байна. Хятад судлалын түвшингээрээ ОУ “дэлхийд 1-р байр эзлэж байна гэж” БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэсэн байна. “Хятадад орос хэл сурах сонирхол улам өсөн нэмэгдэх болно” гэдэгт би итгэлтэй байна гэж тэр бас хэлсэн байна. Орос, Хятад улсууд бол соёлын асар их өв уламжлалтай агуу их улс гүрнүүд бөгөөд “оюуны болон соёлын хэлхээ холбоог улам бэхжүүлэх, үеийн үед анд нөхдүүд байж хэзээч дайсагналцахгүй байх нь хамгийн гол зорилго гэж” Си Зиньпин нэмж хэлсэн байна.