ОХУ, БНХАУ-ын удирдагч Владимир Путин, Си Зиньпин нар Москвад уулзаж хэлэлцээ хийх үеэрээ олон улсын тухайлбал БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Сири улсын байдлын асуудлаар байр суурь нь адил төстэй байгааг батлаад Азид АНУ ба түүний холбоотнуудын өргөжиж байгаа үр нөлөөтэй хамт тэмцэхэд бэлэн байгаагаа харуулсан гэж өнөөдөр японы «Иомиури» сонин өчигдөр хийсэн хоёр талын хэлэлцээг дүгнэн бичсэн байна.

Москва, Бээжингийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх нь Токиогийн эсрэг чиглэгдэж мэднэ гэж сонин үзэж байна. Москвад Си Зиньпин үг хэлэхдээ Орос, Хятад улсууд «үндэсний тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд бие биедээ дэмжлэг үзүүлэх бодолтой байна» гэж мэдэгдснийг «Иомиури» тэмдэглэв. «Энэ мэдэгдэл нутаг дэвсгэрийн асуудлаар БНХАУ-тай ч ОХУ -тай ч маргалдаж байгаа Японыг шүүмжлэсэн зүйлийг агуулсан» гэж «Иомиури» сонин онцложээ.