БНХАУ-ын даргын хувьд хийж байгаа анхны айлчлал маань «зорилгодоо хүрч, санаснаас илүү их үр дүнд хүрсэн» гэж Си Зиньпин ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв. Орос-хятадын харилцаа стратегийн түншлэл, харилцан ажиллагааны замаар хөгжиж байна гэж  Медведев өөрийн зүгээс мэдэгдлээ. Дэлхийд томоохон өөрчлөлт гарч байгаа боловч Бээжин, Москвагийн хоорондын харилцаа хөгжин бэхжиж байгааг Си Зиньпин онцлов. Өчигдөр ерөнхийлөгч Путинтай уулзаж, маш олон асуудлаар тохиролцож, практик хамтын ажиллагааны хөгжилд их ахиц дэвшил гаргасан гэж Хятадын удирдагч тэмдэглэн хэлжээ.