Оросын 70 хотын 20 сая орчим оршин суугч өнөөдөр дэлхий даяар зохион явуулж буй «Дэлхийн цаг» арга хэмжээг дэмжинэ. Орон нутгийн цагаар яг 20 цаг 30 минутад албан байгууллагууд ба иргэд нэг цагаар гэрэл унтрааж, цахилгаан хэрэгслийг салгах юм. Энэ жил дутмын үйл ажиллагаа байгалийн нөөцийг хэмнэх, байгаль орчин хамгаалах асуудал болон цаг уурын өөрчлөлтэд анхаарлыг хандуулах ёстой.

«Дэлхийн цаг» 2007 онд австралийн Сиднейд эхэлсэн билээ. Түүнээс хойш нэг жил өнгөрсний дараа дэлхийн хэдэн арван улс экологийн санаачилгыг дэмжив.2012 онд олон улсын санаачилгыг сайн дураараа дэмжсэн хүмүүсийн тоо 1 тэрбумаас хэтрэв.Парист Эйфелийн цамхаг, Лондонд Биг-Бен, Ромд Колизей, Египетэд пирамидууд, Хятадад Цагаан хэрэмийг гэрэлтүүлэх багажуудыг салгажээ. Өнгөрсөн онд оросын 50 хот экологийн үйл ажиллагаанд оролцсон гэж Дэлхийн онгон байгалийн сангийн оросын салбарын захирал Игорь Честин мэдээлээд

«Энэ онд бараг 70 хот оролцох бололтой. Москва, Санкт-Петербург, Доод Новгород, Красноярск, Владивосток, Камчаткийн Петропавлоск гээд олон хотыг дурдаж болно. Москвад Улаан талбай, Кремлийг гэрэлтүүлэх багажуудыг салгахаар анх удаа шийдвэрлэсэн. Урьд үйл ажиллагаа зөвхөн хотын барилга байгууламжуудыг хамарсан бол одоо холбооныхныг хамрана» гэв.

Төрийн тэргүүний албан ёсны өргөө Кремлийн гэрлийг бас нэг цагаар унтраана. Энэ нь Владимир Путин арга хэмжээнд оролцоно гэсэн үг. Москва хотын захиргааны байшингийн гэрэлийг бас унтраана. Өнөөдөр Санкт-Петербургийн гол гол дурсгалыг гэрэлтүүлэхээ больно. Хүйтэн байсан ч оросын олон хотын хэдэн мянган оршин суугч дугуй унаж зугаална гэж «Русвелос» хөдөлгөөний удирдагч Пётр Дворянкин мэдээлээд

«Мөн арга хэмжээг энэ онд гуравдахь удаагаа зохион явуулна. Байгалийн нөөц хязгааргүй биш, нөөцийг хэмнэж, экологид анхаарал тавих хэрэгтэйг хүн төрөлхтөн мэдэх ёстой. Бид «Дэлхийн цаг» экологийн үйл ажиллагааны үеэр харанхуйд харагдахын тулд дугуйнд дэнлүү зууж зугаална. Ингэснээрээ дугуйг байгаль орчинг бохирдуулахгүй хамгийн цэвэр хөсгийн хувьд сурталчилж байна» гэв.

Дэлхийг тойрох аян замд гарсан оросын «Седов» дарвуулт онгоц энэ бямба гаригийг экологийн өдөр хэмээн зарлав. Тэр дизелийн хөдөлгүүрийн ажиллагааг зогсоож дарвуулын тусламжтайгаар л хөдлөх юм.

«Дэлхийн цаг» экологийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа оросын оршин суугчид экологид чухал хуулийн төсөлд жил дутам гарын үсэг зуруулж байна. Энэ онд оросын байгаль орчин хамгаалагчдын сайтад хүссэн хүн болгон ойд мод огтлох дүрмийг улам хатуу болгох уриалгад гарын үсэг зурж мэднэ. Ойн хуульд зохих засвар өөрчлөлт оруулахын тулд оросын 100 мянган оршин суугчийн санал авах хэрэгтэй.