Улс орон бүр  хөгжил дэвшилээг өөрөө шийдвэрлэх ёстой гэж Бээжин үзэж, улс орны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг хүлцэхгүй байна гэж өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдэв.

Тэрээр Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан, багш нарын өмнө хэлсэн үгэндээ «бүх улс орон хамтын ажиллагаа, бүх нийтийн ашиг тусыг үндэслэх олон улсын шинэ маягийн харилцааг төлөвшүүлэн тогтооход тус дөхөм үзүүлэх ёстойг» тэмдэглэв. Хөгжлийн замаа бие дааж сонгох ба бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг няцаах орон бүхний эрхийг хүндэтгэхийг тэрээр уриаллаа. «Бүх улс орон адил тэгш эрхтэй байх ёстой» гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин онцлов.