Орос, Хятадын хоорондын харилцаа олон улсын аюулгүй байдлын баталгаа болсон гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн багш нар ба оюутнуудын өмнө хэлсэн үгэндээ мэдэгдлээ. Хоёр талын харилцаа хоёр орны ашиг сонирхолд нийцсэн төдийгүй дэлхийн тэнцвэртэй байдлын баталгаа болсон.

Москва, Бээжин хоёр олон улсын тавцанд стратегийн харилцан ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хангах ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай өчигдөр хийсэн уулзалтын үеэр санал нэгдсэнээ  Си Зиньпин тэмдэглэв. Хятадын удирдагч ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцааг хөндөн түүхий эдийн загвараас эдийн засгийн дээд зэргийн технологийн загварт шилжих харилцан ажиллагааг тэрээр хэтийн төлөвтэй хэмээн нэрлэжээ. Орос, Хятадын хоорондын харилцаа бие биеийнхээ ашиг сонирхолыг харгалзах үндсэн дээр хөгжиж байна. Талууд алсын хараатай бодлого явуулж, ямагт сайн хөрш байвал зохино гэж БНХАУ-ын дарга тэмдэглэн хэллээ.